Нийгэм мэдээ
Цагдаа нар 20.5 литр цус хандивлалаа

"Халуун цуст Цагдаа-VI” сайн үйлсийн аян зохион байгуулагдаж байна.
Жил бүрийн оюутны амралт, зуны аялалын улиралд цусаа өгөх иргэдийн тоо буурдагтай холбогдуулан улмаар цус, цусан бүтээгдэхүүний хомсдол үүсдэг.
Үндэсний их баяр наадмын өдрүүдийн бэлэн байдлыг хангах, нөөц, бүрдүүлэхэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцож, Цагдаагийн ерөнхий газрын Төв байрны алба хаагчид сайн дураараа хамрагдан 20.5 литр цусаа хандивлаж аянд нэгджээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.