Б.Амархүүгээр урлагийнханд ДОХИО өгөв

Өчигдөр /2019.10.29/ дуучин Б.Амархүүг хар тамхины хэргээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллаж, хоёр жилийн хугацаанд нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүх танхимд дуучин залуу шийдвэрээ сонсож байх үедээ өмгөөлөгч рүүгээ харан “Хоригдчихож байгаа юмуу” гэж гайхсан, айсан байдалтай асуух нь дүрсэнд хадгалагдан үлджээ. Тэр хоригдоно гэж бодсонгүй, тэнсэн харгалзаж эсвэл торгуулиад өнгөрөх байх гэж боджээ. Нөгөөтэйгүүр, түүнийг 10 дугаар сарын 18-нд болсон урьдчилсан хэлэлцүүлгийн дараа шүүхээс уг шийдвэрийг сэтгүүлчдэд мэдээлэхгүйгээр, чимээгүйхэн батлан даалтад гаргасан байв. Хар тамхины хууль монголд ийм чанга бус байгаа нь түүний уг үйлдлээс л харагдана.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр холбогдсон этгээдийг яллах хоёр санкци бий. Үүнд, хор уршгийн хэм хэмжээг харгалзан үзэж 1-5 жил хорих ялаар шийтгэх эсвэл торгох арга хэмжээ авч болох. Дээр дурдсан зүйл заалт нь тэнсэн харгалзах боломжтой ч сүүлийн үед хар тамхи, албан тушаалтай холбоотой хэргүүд дээр төр бодлогоо чангатгасан байгаа тул тэнсэн харгалзах эсвэл торгоод өнгөрөх боломж хомс гэдгийг эх сурвалж хэлж байв. Эх сурвалжийн хэлснээр тэр үнэхээр хоригдох ялаас мултарсангүй.
Учир нь хар тамхины хэргүүд гаарч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас хүртэл гэнэтийн шалгалтаар илэрч, хар тамхийг төлбөрөө болгон иргэнийг өмгөөлдөг өмгөөлөгч хүртэл бий болсон тул төр төмөр нүүрээ харуулж, хар тамхитай хэн ч байсан хатуу тэмцэж чадна шүү гэдгээ харуулж эхлэв. Б.Амархүүд оноосон энэ ял бол төрөөс урлаг, соёлынхон төдийгүй бусад салбарынханд өгсөн хатуу сануулга шиг сонсдов.

Саяхан /2019.10.22/ бас л залуухан, авьяаслаг жүжигчин Б.Энхтүвшинг хар тамхи хэрэглэж байхад нь баривчлав. Ний нуугүй хэлэхэд, урлагийнхан хар тамхи хэрэглэдэг гэдэг хар, муу нэр оргүйгээс үүсээгүй. Х.Бат-Ундрал, Ч.Энхтайван, Д.Манлайжаргал, Дон Диор, Х.Лхагвасүрэн, Эгшиглэн, Г.Батбаяр буюу Баавар, Б.Эрдэнэбаяр буюу Жижгээ гээд танил нэрс хэвлэлээр хөврөнө.

Үйлдэл дээр нь л барихгүй бол нотлоход хэцүү энэ хэрэгтэй урлаг соёлынхон минь л их нэр холбогдоно. Айхгүй ч аягүй гэгчээр, нотлоогүй ч хэрэглэдэг нь тодорхой, яаж ч чадахгүй, баригдсан ч хоригдохгүй гэх бодолтой олон улсад Б.Амархүүгийн хэрэг дохио, сануулга боллоо.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Prozac [url=http://abuycialisb.com]Buy Cialis[/url] Cialis 20 Mg For Sale viagra vs cialis Viagra M#laysia Pharmacy
Propecia Mastalgia http://cheapcialisir.com - Cialis Priligy Pharmacies Buy Cialis Vendita Viagra Napoli
Cod generic isotretinoin direct discount amex accepted http://abcialisnews.com - Cialis Online Fluoxetine Cialis Doctissimo Viagra Cialis