Нийгэм мэдээ
АНУ-д амьдардаг монгол иргэн хандалт авах зорилгоор хуурамч мэдээлэл түгээжээ

Олон нийтийн цахим сүлжээнд хандалт авах зорилгоор иргэн Борын Дашдэндэв нь өөрийн “Dashka Bor” гэх нэртэй цахим хаягнаас “Богд ууланд гадаадууд зулзаган мод тайрч байшин барьж байх юм, шэйр шэйр” гэх олон нийтийг төөрөгдүүлсэн бичлэгийг өөрийн цахим хуудсанд оруулсан байна.

Уг мэдээллийн дагуу тодруулахад тухайн иргэн нь Америкийн Нэгдсэн Улсад амьдардаг бөгөөд бичлэгийг өөрийн ажиллаж байгаа газрын орчин тойрныг оруулж хийсэн, Богдхан ууланд биш болох нь тогтоогдсон.
Иймд иргэд та бүхэн худал мэдээлэлд төөрөгдөхгүй байх, олон нийтийн цахим сүлжээнд үндэслэлгүй мэдээ, мэдээлэл бичлэгийг нийтлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Iim ng ulaan tsaim hud ymnudad hariutslag tootsoj bmaar ym
Байгаа газрынхаа талаар ингэж худал бичиж чадахгүй байж, эх орноо дээрэлхэх юмаа. Намайг яаж ч чадахгүй гэсэн аятай
Гадаадад гарчаад улсаа муулдаг лалар
Новшийн