Сандра Буллокын найз залуу Брайан Рэндалл нас баржээ

Холливудын жүжигчин Сандра Буллокын найз залуу Брайан Рэндалл 57 насандаа амьсгал хураасан байна.
Тэрбээр ALS нэртэй өвчинтэй гурван жилийн турш тэмцсэн юм. Хосууд анх 2015 оны нэгдүгээр сард танилцаж, тус жилийн наймдугаар сард Женнифер Анистон болон Жастин Теру нарын хуримын ёслолд хамт оролцсоны дараа үерхэж эхэлсэн гэдгээ олон нийтэд зарласан аж.
“PEOPLE” сэтгүүлд мэдээлснээр тэдний гэр бүл мэдэгдэл гаргахдаа “8-р сарын 5-нд Рэндалл ALS өвчинтэй гурван жилийн турш тэмцсэний эцэст тайвнаар амьсгал хураалаа. Брайан ALS-тэй хийж буй тэмцлээ нууцлахаар шийдсэн бөгөөд бид түүний хүсэлтийг хүндэтгэж чадах бүхнээ хийсэн. Энэ өвчинтэй уйгагүй хамт тэмцсэн эмч болон сувилагч нартаа маш их талархаж байна” гэжээ.
Amyotrophic lateral sclerosis буюу хажуугийн булчин хатангарших өвчин нь (Гехрингийн өвчин) булчингийн хөдөлгөөнийг зохицуулдаг мэдрэлийн эсүүдэд үүсдэг ховор өвчин. Одоогийн байдлаар тус өвчнийг эмчлэх эсвэл хүндрэхээс сэргийлэх эмчилгээ олдоогүй байгаа юм.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.