ДЭЛХИЙ

Хятад хакерууд Японы Батлан хамгаалах яамны системд нэвтэрчээ

“Washington Post” агентлаг 2020 онд Хятадын Зэвсэгт хүчний хакерууд Японы Батлан хамгаалах яамны системд нэвтэрч байсан талаар мэдээлжээ.

Тухайн үед АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба болон Кибер командлалын тэргүүн Пол Накасонэ, Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Мэттью Поттингер ихээхэн болгоомжилж Токио руу яаралтай нисэж байсан аж.

Тэгвэл тус халдлагын үеэр ямар нэгэн мэдээлэл алдагдсан гэдгийг илтгэх баримт одоогоор олдоогүй гэж Японы Батлан хамгаалах яамны сайд Ясуказу Хамада хэлжээ. Тэрбээр мэдэгдэл хийхдээ “Япон, АНУ янз бүрийн түвшинд бие биетэйгээ ойрхон мэдээлэл солилцдог. Энэ асуудлын мөн чанарыг харгалзан дэлгэрэнгүй ярихаас мэдээлэл өгөхөөс байгаа ч Батлан хамгаалах яамнаас нууц мэдээлэл задруулсан нь батлагдаагүй байна” хэмээсэн юм.

“Washington Post”-д мэдээлснээр бол Хакерууд Японы батлан хамгаалах төлөвлөгөө, зэвсэгт хүчний чадавх, дутагдлын үнэлгээний талаарх мэдээллийг олж авсан байна.

Эх сурвалж: Asahi Shimbun, Washington Post

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button