Филиппин: Цагдаа нар гэмгүй хүүхдийн аминд хүрчээ

Филиппиний зургаан цагдаа нэгэн өсвөр насны хүүхдийг аллагын сэжигтэн хэмээн андууран буудан хөнөөсөн ажээ. Одоогоор тус цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Жерходе Балтазар гэх хүү өнгөрсөн лхагва гарагт Манилахотын захын тосгонд толгойдоо буудуулан живжээ. Цагдаа нар түүнийг баривчлах гэж оролдох үед тэрээр сандарсандаа ус руу орсон байна. 17 настай зэвсэггүй хүүхдийг цагдаа нар буудсан нь “маш том алдаа” болсон гэжээ.
Цагдаагийнхан өсвөр насны хүүхдийг тэдний хайж байсан хүн мөн гэдэгт итгэхэд хүргэсэн шалтгаан чухам юу байсан нь одоогоор тодорхойгүй байна. Тэд Навотас хотод гэмт хэрэг үйлдсэн сэжигтнийг баривчлах үүрэгтэй байжээ.
Филиппиний хуулиар хүн амины хэргээр дээд тал нь 20 жилийн хорих ял оноодог бөгөөд тус зургаан офицерыг албан тушаалаас нь огцруулж, саатуулсан аж.
Филиппиний хууль сахиулагчид сүүлийн жилүүдэд гэмт хэргийн сэжигтнүүд, ялангуяа хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүх хурлаас гадуур хөнөөсөн явдал олон тохиожээ. Үүнд ард иргэд гомдол мэдүүлсээр байгаа юм.
Эх сурвалж: BBC
Б. ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.