Рублийн ханш сүүлийн 17 сард байгаагүй бага хэмжээнд хүрэв

Даваа гарагт (2023.08.14) Орос рублийн ханш сүүлийн 17 сард байгаагүй бага хэмжээнд хүрсэн байна. Энэ жил гарснаар рублийн ханш 40 хувиар буурч даваа гарагт нэг ам.доллар 101 рубльтэй тэнцжээ. Үүний улмаас Владимир Путиний эдийн засгийн зөвлөх төв банкийг шүүмжилсэн байна.
Рублийн ханш унаж байгаа нь Оросын эдийн засаг сайнгүй байгааг харуулж буй үзүүлэлтүүдийн нэг. Шинжээчид Украины дайн эхэлсний дараа Барууны орнуудын тавьсан хориг үүнд нөлөөлсөн гэж үзэж буй. Гэсэн хэдийн ч Путин Барууны орнуудын хориг хязгаарлагдмал нөлөө үзүүлж байгаа хэмээсэн юм.
Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард ОХУ Украин руу цэргээ оруулсны улмаас рублийн ханш хүчтэй унаж, нэг ам.доллар 136 рубльтэй тэнцсэн.
Үүний дараа газрын тос, байгалийн хийн үнэ нэмэгдсэнээр өнгөрсөн жилийн зургаадугаар сард 50 рубль нэг ам.доллартой тэнцэж эхэлсэн.
Гэвч Европын орнууд ОХУ-ын энергийн экспортоос хараат байдлаа багасгасан юм. Мөн Оросын засгийн газар Украины дайнд их хэмжээний мөнгө зарлагадаж байгаа нь рублийн ханш буурах шалтгаануудын нэг болов.
Эх сурвалж: CNN
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.