НИЙГЭМНийгэм мэдээ

Оюутнуудын хичээл 28-нд эхэлж, нээлт ирэх сарын 04-нд болно

Ромын пап энэ сарын 31-ний өдөр Фиумичино олон улсын нисэх онгоцны буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр манай улсыг зорих юм. Улмаар есдүгээр сарын 1-ний өдөр "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардах билээ. Үүнтэй холбоотойгоор их дээд сургуулиудын хичээл хэзээ эхлэх вэ гэдэг асуулт гарсан.

Тэгвэл их дээд боловсролын байгууллагын хичээл энэ сарын 28-нд эхэлнэ.

Тодруулбал, их дээд боловсролын байгууллагууд наймдугаар сарын 21 гэхэд оюутнууд хичээл сонголтоо хийгээд, 28-наас хичээл эхлэх аж. Харин есдүгээр сарын 4-нд нээлтээ хийх байдлаар зохицуулалт хийж, байршлаас нь хамаарч 7:40, 08:00, 08:40 цаг хичээл эхлүүлэх юм байна.

Мэргэжил, үйлдвэрлэл сургалтын байгууллагуудын нээлт есдүгээр сарын 4-нд болно гэж Боловсрол Шинжлэх Ухааны яамнаас мэдээлэв.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энх-Амгалан сайдаа наад оюутнуудынхаа хичээлийг жил бүрийн 10-р сарын 1-нээс эхлүүлж байхаар дорвитойхон өөрчлөлтүүдийг хийгээчээ. Хоёр гурав хоногийн наана цаанал юм ярих юм. Ер нь оюутнуудын хичээлийг 10 дугаар сарын 1-нээс эхлүүлэх нь маш зөв шүү.

Холбоотой мэдээ

Back to top button