НИЙГЭМ

Тоггүй болсон 57 сумыг эрчим хүчээр хангажээ

Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн Дэлийн-Өвөр гэх газарт хүчтэй аадар бороо орж, 27 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас “Хархорин А,Б” 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683 дугаар хүртэл таван ширхэг тулгуур багана унаж нийт долоон аймгийн 57 суманд цахилгаан тасарсан билээ.

Тэгвэл Хангайн бүсийн салбараас дөрөв, Улаанбаатар салбараас нэг бригад тус тус ажиллаж долоон аймаг, 57 сумдын 45320 хэрэглэгч, 5256 аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангажээ.

"Эрчим хүч сэргээн засварлах ажлыг энэ сарын 14-ний өдрийн 06.37 цагаас наймдугаар сарын 15-ны өдрийн 17.34 цагийн хооронд "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн Улаанбаатар болон Хангайн бүсийн салбарын нийт 96 ажилтан, 24 техник хэрэгсэлтэйгээр 43 цагт амжилттай гүйцэтгэж, хязгаарлагдаад байсан хэрэглэгчдийг төлөвлөсөн хугацаанаас өмнө цахилгаан эрчим хүчинд холбосон" хэмээн ЭХЯ-аас мэдээллээ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button