ДЭЛХИЙ

Хавайд гарсан галын үеэр аюулын дохиог зориуд ажиллуулаагүй байна

Хавай мужийн Маиу арал дээр гарсан галын үеэр онцгой байдлын алба аюулын дохиог ажиллуулаагүй аж. Энэхүү шийдвэрийн талаар тус алба лхагва гарагт (2023.08.16) мэдэгдэл хийхдээ түймрийн үеэр ашигласан бол хүмүүс гал руу зугтахад хүргэж магадгүй байсан хэмээжээ.

Онцгой байдлын албаны дарга Херман Андаяа хэлснээр Хавайн арлууд дээрх дуут дохиог цунамигаас сэрэмжлүүлэхэд ашигладаг, ийм учраас түймрийн үед ашигласан бол хүмүүс гал руу орох аюулд хүргэх магадлалтай байсан гэсэн юм. Андаяа нэмж “Иргэдэд аюулын дохио дугарах үед өндөрлөг газар луу гарах ёстой гэж зааж өгсөн байдаг” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт (2023.08.08) Лахайна хотод эхэлсэн галын улмаас 110 хүн нас барж, 2200 гаруй барилга байгууламж шатсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх даваа гарагт (2023.08.21) Хавай муж руу явж анхны тусламж үзүүлэгчид, гамшигт нэрвэгдсэн хохирогчид болон албаны хүмүүстэй уулзах аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button