ДЭЛХИЙ

Хойд Солонгостой хурцадмал байдал үүссэн ч АНУ, БНСУ цэргийн сургуулилтаа эхлүүлнэ

Хойд Солонгостой хурцадмал байдал үүссэн байгаа ч АНУ болон БНСУ хоёр өнөөдөр томоохон хэмжээний цэргийн хамтарсан сургуулилтаа эхлүүлсэн байна. Хоёр улс “Ulchi Freedom Shield” цэргийн сургуулилтыг жил бүр хамтдаа хийсээр иржээ.

11 өдрийн турш үргэлжлэх тус сургуулилт нь бүх нийтийг хамарсан дайны нөхцөл байдлыг үүсгэдэг онцлогтой байна. “Ulchi Freedom Shield”-д БНСУ, АНУ-аас гадна НҮБ-ын командлалын гишүүн есөн орны цэргийн бүрэлдэхүүн оролцоно. Тэдгээр улсууд нь Австрали, Канад, Франц, Их Британи, Грек, Итали, Шинэ Зеланд мөн Тайланд юм.

Сургуулилт эхэлсэнтэй холбогдон Пёньяны төрийн өмчит хэвлэлүүд сургуулилтыг эсэргүүцэн харвасан пуужингийн туршилтыг Ким Жон Ун өөрийн биеэр үзэж, хянасан гэж мэдээлжээ. Хойд Солонгос АНУ болон БНСУ-ын цэргийн хамтын сургуулилтыг улсынх нь эсрэг довтлох бэлтгэл гэж буруутгасаар ирсэн. Мөн Ким Жон Ун саяхан дайны аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг довтолгооны хэлбэрт тохируулж хийхийг зэвсэгт хүчиндээ үүрэг болгосон байна.

Эх сурвалж: Korea Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-23 03:18

Usa daraagiin dainaa asiad ehluuleh ene ni hyadadiig sulruulj dollaraa abarah delhii niiteer dollarriin esreg negdej ba dollar bok latin afric ardchilal gej huuchin sots ornuudiig tsulumj urund ungasan ob meh

Зочин
Зочин
2023-08-23 08:39

Цэргийн сургуул�##�т гэж байгаад шаагаад орчдиймдөө

Холбоотой мэдээ

Back to top button