НИЙГЭМНийгэм мэдээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нэг хүн нас баржээ

Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор 1 иргэн нас барсан байна.

Тодруулбал, өнөөдөр 10-11 цагийн орчимд Цээл сумаас 50 км зайд Дэрстэй багийн нутаг Хүн толгойтын эхэнд тарваган тахлын сэжигтэй 1 иргэн нас барсан ба ойрын хавьтагч олонтой байх эхний мэдээлэл ирж байна.

Сумын онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж хөл хорио тогтоосон ба аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Зооноз судлалын төвийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллахаар тус багийн газар руу хөдөлсөн ба яг одоогийн байдлаар ажлын хэсэг замдаа явж байгаа тул мэдээлэл байхгүй байна.

Эх сурвалж: Сумын Онцгой Комисс

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button