Нийгэм мэдээ

"Цээл суманд 15 настай хүү нас барсан, задлан шинжилгээ хийж байна"

Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор 15 настай, эрэгтэй хүүхэд өнөөдөр 10-11 цагийн орчимд нас баржээ.

Сумын төвөөс 50 км зайд Дэрстэй багийн нутаг Хүн толгойт гэх газар эл харамсалтай явдал болжээ. Сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтлын таван хүнийг гэр барьж тусгаарласан бол бусад хавьтлыг тодруулахаар ажиллаж байна.

Яг одоо Цээл суманд аймаг, сумын холбогдох албадын гучаад хүний бүрэлдэхүүнтэй онцгой комисс газар дээр нь ажиллаж, задлан шинжилгээ хийж байгаа юм байна. Талийгаач долоо хоногийн өмнө тарваганы мах идсэн гэх мэдээллийг эргэн тойрны хүмүүс нь хэлжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

tarwaga heeriin harh iddeg sejigiin tahaltai hunees hol bai mongolchuudaa

Хайран хүүхэд өдий том болтол хайрлаж өсгөчихөөд
Хайран хүүхэд өдий том болтол хайрлаж өсгөчихөөд

Үхсэн ацны тарваганы мах вэ хархшдээ үхэх гэж байгаа юм шиг хархны мах идээд бай хэлж сануулсаар байтал харх идэж гай болох ямар шаардлага байна гай болох мөрөөрөө өөртөө гай болохгүй тэр жоохон хүүхдэд гай болох гэж хөөрхийдөө амьдрал үзэж яваа нялх хүүхэд өлбөрч үхэх гэж байгаа юм шиг нэг муу хархнаас болж хүүхэд алчлаашдээ

Холбоотой мэдээ

Back to top button