Хятадын газрын зураг: Энэтхэг нутаг дэвсгэрийнхээ асуудлаар эсэргүүцэл үзүүлж байна

Хятад улсаас гаргасан шинэ газрын зурагтай холбоотойгоор Энэтхэг улсын газар нутгийг эзэмшсэн хэмээн хүчтэй эсэргүүцэл үзүүлээд байна.
Газрын зурагт зүүн хойд Аруначал Прадеш муж болон маргаантай байгаа Аксай Чин өндөрлөгийг Хятадын нутаг дэвсгэр хэмээн харуулсан талаар Энэтхэгийн хэвлэлүүдээр мэдээлж байгаа юм.
Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ариндам Багчи "Бид эдгээр мэдэгдлийг ямар ч үндэслэлгүй хэмээн няцааж байна. Хятадын энэ алхам нь хилийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байна" хэмээлээ.
Уг асуудалд Бээжингийн зүгээс одоогоор албан ёсны хариу өгөөгүй байна.
Энэ талаар Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанзар "Хятад өмнө нь тэдний улсын биш газар нутгийг өөрсдийнх мэтээр харуулсан газрын зураг гаргаж байсан. Энэ бол тэдний олон жил хийж буй зуршил" хэмээв. Хоёр улсын зүгээс хилийн маргаантай холбоотой газрын зурагны асуудлыг богино хугацаанд намжаахаар ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Энэтхэг улсад эсэргүүцлийн жагсаал болж байгаа юм.
Уг хөрш улсуудын хоорондох хурцадмал байдлын эх үүсвэр нь Хималайн дагуух бодит хяналтын шугам буюу LAC гэж нэрлэгддэг 3440 км урттай маргаантай хил билээ. Эл хэсэгт олон тооны цэргүүд байгаа нь байдлыг хурцадмал түвшинд аваачих магадлалтай байна.
Хятад улс Аруначал Прадешийг бүхэлд нь өөрийн газар нутаг гэж үзэж байгаагаа илэрхийлж, "Өмнөд Төвөд" гэж нэрлэснийг Энэтхэг эрс няцаадаг. Энэтхэг улс Хятадын хяналтад байдаг Гималайн нурууны Аксай Чин өндөрлөгийг эзэмшдэг билээ.
Энэтхэг, Хятад хоёрын харилцаа 2020 онд Ладак дахь Галваны хөндийд болсон мөргөлдөөнд тэдний цэргүүд оролцсоноос хойш муудсан нь 1975 оноос хойш хоёр талын хоорондох анхны үхлийн мөргөлдөөн байв.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 nam bolon udirdagch udahaaraa uls orond buzar bulai yum bugshij iim yum bolj baigaa yum ene bol gaihah zuil bish ertontsiin zui togtol
манай орвог гашууны толгой хаана бн
монголдоо байна