Н.Төгсцогт WBC холбооны аварга Г.Рассельтай тулалдахаар боллоо

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн дэвжээг сонгосноосоо хойш дийлдэшгүй мэт тоглон, 11 тулалдахдаа бүгдэд нь ялж, “King Tug” хэмээн алдаршаад буй. Түүгээр ч үл барам IBO холбооны дэлхийн аварга болж, монгол түмнээ баярлуулсан.

Н.Төгсцогтын дараагийн нүүдэл нь WBC холбооны аварга болох. Мэдээж тэгэхийн тулд тус холбооны өнөөгийн аварга Г.Расселыг ялах учиртай. Манай тамирчин WBC холбооны тамирчдыг чансаагаараа тэргүүлж, Г.Расселтай өрсөлдөх болзол хангаад удаж буй. Гэвч америк эр Н.Төгсцогттой тулалдахаас татгалзан, элдэв шалтаг хэлсээр байв.
WBC холбооноос түүнийг өнгөрсөн наймдугаар сард багтаан Н.Төгсцогттой тоглохгүй бол аварга цол, бүсийг нь хураана гэж сануулсан ч тусыг эс олсон.
Аравдугаар сард дахин сануулж, Н.Төгсцогттой тоглохыг үүрэг болгосон ч юман чинээ тоолгүй өдий хүрээд байв.

Тэгвэл WBC холбооноос удаа дараа үүрэг болгосны үр дүнд Г.Рассел Н.Төгсцогттой тоглохыг зөвшөөрлөө.
Тэдний тулааны тов удахгүй тодорхой болно.
Б.БУЯНДАЛАЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Secure Tabs Bienfaits Du Clomid [url=http://cialibuy.com]cialis[/url] Levitra 20mg En France Acheter Du Clamoxil
Colco Coded Amoxil [url=http://cialibuy.com]Cialis[/url] Viagra Vs Prednisolone For Sale Online Orlistat 60mg
Viagra Dosis Efectos [url=http://cialibuy.com]Cialis[/url] Nizagara Canadian Pharmacy Buy Cialis T
Keflex Athletic Performance http://cialibuy.com/# - canadian pharmacy cialis Find Isotretinoin Best Website Cialis Buy Viagra Uk