Балчир охиныг хүчирхийлж хөнөөсөн 21 настай этгээдэд бүх насаар хорих ял оноолоо

21 настай эрэгтэй шоронгоос суллагдсан даруйдаа бага насны хүүхдийг хүчирхийлж улмаар амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан.
Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны ... дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан тухай Онцгой байдлын газраас мэдээлсэн.
Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад, “тухайн бага насны хүүхэд нь гаднын нөлөөтэй амиа алдсан” болох нь тогтоогдсон байдаг бөгөөд дээрх этгээд хэргийг үйлдээд зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, тухайн этгээдийг баривчлан цагдан хорьсон байдаг.
Долоон настай эмэгтэй хүүхдийг хүчиндэж, улмаар амь насыг нь хохироож, айлын модон жорлонд хаясан гэмт хэргийг үйлдсэн А-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэж, хохирол, хор уршиг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм новшнуудийг зүгээр тэжээхийн оронд донор болгож хүнд өвчтэй хүмүүсээ эрүүл саруул болговол яасын бэ.
Хэн авахын донороор хаха чи өөрөө ав
Хайран хүүхэд сайхан нутагт эргэн төрөөрэй
Tsaaziin yliig sergeemeer bna buh nasaar ne horih yl hereggui shuud tsaazal
Omhii hulgaichiig tcaazlaachee
Өршөөл үзүүлдэгээ болиоч
Хятадууд ийм новшнуудыг эд эрхтэний донор болгочдог гэсэн
Ийм хүн-хогийг цаазаар авдаг л баймаар байх юм.
Наадахаа цааш нь харуулаач
Маш зөв хүний охин үр өнөөдөр амьд,ирээдүйд эх орон аав ээждээ ахан дүүсдээ үнсүүлээд хайрлуулж үр удамаа үлдээж нэгэн сайхан эгч ээж эмээ бх бсн юм шүү муу яргачингийн балгаар цаг бусаар буцаж бгд харамсаад барахгүй нь бүр Х үсэгийг духанд нь тамгал
Хэдэн оны хэрэг?
Цаазаар ав
Энэ яг хохирол төлж харагдаач. Хэзээ шоронд орсон хулгайч алуурчид хүний хохирол барагдуулдаг байсан юм. Бүх насаар нь татвар төлөгчийн мөнгөөр зүгээр тэжээж байх юм уу.Цаазын ялаа сэргээ.