Нийгэм мэдээ

Бямба гарагаас хүйтэрч, бороо цас орно

2023 оны 10 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.        

14-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс,  Эг, Үүр, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч, 16-наас нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button