“Hi sain uu” дугуйг түрээслэхээр цэнэглэлт хийсэн иргэд хуулийн байгууллагад хандана
Одоогоос хоёр сарын өмнө нийслэлд унадаг дугуй түрээсийн үйлчилгээг нэвтрүүлсэн “Hi sain uu” ХХК их хэмжээний алдагдал хүлээсэн тул үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдлээ.
Учир нь хэрэглэгчид эдний тус бүр нь 720 мянган төгрөгийн үнэтэй дугуйнаас 400 гаруйг нь эвдэлж, сүйтгэжээ. 1000 дугуйтай түрээсийн үйл ажиллагаа эхэлсэн уг компанийн эд хөрөнгийн бараг тал нь дахин ашиглах боломжгүй болсон гэсэн үг.
Гэтэл нөгөө талд уг үйлчилгээг ашиглах зорилгоор аппликэйшнийг нь татан авч, хэтэвчээ цэнэглэсэн иргэдийн хохирлын тухай бас яригдаж байна.
Учир нь дугуй унахаар 5-20 мянган төгрөгөөр цэнэглэлт хийсэн иргэд үйлчилгээ авч чадахгүйд хүрсэн, тус компанийн зүгээс байршуулсан мөнгөө хэрхэн буцаан татаж авах талаар мэдээлэл өгөхгүй байгаа зэрэг асуудал үүсч байна.
Тиймээс иргэд нэгдэж, ашиглаж чадаагүй мөнгөө эргүүлэн авахаар цагдаагийн газарт хандахаар болсон тухайгаа цахим орчинд мэдээлж, нэгдэж эхэлжээ.
“Hi sain uu” компанийн дугуйг түрээсэлж унахдаа иргэд "PlayStore", "Appstore"-с Hi sainuu application-г татан хэтэвчээ цэнэглэснээр дугуйгаа унадаг байсан бөгөөд үнийн тарифийн хувьд 15 минут нь 1000 төгрөгийн төлбөртэй байв.
Ц.ЭНХЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яах вэ бурхан минь хөгжихийг харах нас хүрэхгүй юм байна дөө
????