Нийгэм мэдээ
Тодорхойгүй үнэрийн нөлөөгөөр хүүхдүүд өвдөж, зарим сургууль эрт таржээ

Өнгөрсөн шөнө нийслэл орчим тодорхойгүй үнэр тархсан. Уг үнэрийн нөлөөгөөр бага насны хүүхдүүд, сурагчид, эмэгтэйчүүдийн дотор муухайрах, толгой өвдөх шинж тэмдэг нийтлэг илэрч байна.
Тодруулбал, "Гёте" сургуулийн 35 сурагч өглөө хичээлдээ ирээгүй. Ирсэн сурагчдын дунд толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрсэн учир сургуулийн удирдлагын зүгээс сурагчдыг хичээлээс нь эрт тараажээ.
Түүнчлэн сургуулийн зүгээс сурагчдадаа амны хаалт зүүх, сүү, цагаан идээ хэрэглэхийг зөвлөжээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барууныг дэмжигчид АНУ аас бакт,ёрлох авчирсан бхөө