Монгол эмэгтэйн гаальд мэдүүлээгүй 1.1 сая рублийг хураан авчээ

Монгол Улсын иргэн ОХУ руу гаальд мэдүүлэлгүйгээр 2 сая гаруй рубль авч гарахыг завджээ.
Буриадын гаалийн Хиагт Олон улсын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн ажилтнууд Монгол иргэнээс гаальд мэдүүлээгүй хоёр сая гаруй рубль илрүүлжээ. Албан ханшаар тооцвол 21 мянган ам.доллар давсан байна гэж Гаалийн хэвлэлийн алба мэдээлэв.
Тухайн эмэгтэй машинаар Орос руу явж байсан бөгөөд гаалийн хяналтад орохдоо мэдүүлэгт дурьдах бараа, валют, мөнгө байхгүй гэж мэдүүлсэн. Гэтэл гаалийн хяналт шалгалтын үеэр эмэгтэйн гар цүнхнээс зорчигчийн гаалийн мэдүүлэгт тэмдэглэгдээгүй их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн байна. Улмаар тухайн иргэн “бэлэн мөнгөө бичгээр мэдүүлэх шаардлагатайг мэдээгүй” гэж тайлбарлажээ.
Хиагтын гаалийн газрын дарга Вреж Татевосяны хэлснээр, гаалийн хууль тогтоомжийн дагуу бэлэн мөнгө нь 10 мянган америк доллараас хэтрэхгүй бол хилээр гаалийн мэдүүлэггүйгээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Хэрэв рубль эсвэл гадаад валютаар шилжүүлсэн дүн нь тогтоосон хэмжээнээс хэтэрсэн бол шилжүүлсэн хөрөнгийн нийт дүнг мэдүүлэх ёстой. Дахин тооцооллыг зорчигчийн гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад ирүүлсэн өдөр тогтоосон ханшаар хийдэг.
Буриадын гаалийнхан Монгол Улсын иргэнд бэлэн мөнгө мэдүүлээгүй асуудлаар ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 16.4-т зааснаар хэрэг үүсгэсэн. Бэлэн мөнгө экспортлоход тогтоосон хэмжээнээс хэтэрсэн (1 сая 148 мянга 650 рубль) мөнгийг хураан авч, Буриадын гаалийн газрын нотлох баримт хадгалах өрөөнд байршуулж төв банкны ханшаар 10 мянган доллартай тэнцэх бэлэн мөнгийг эмэгтэйд буцааж өгчээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аль ч улс руу их хэмжээний бэлэн мөнгө, чекийг заавал гаальд хэлэх ёстой байдаг. Очих улс чинь хэдийг хэлэхгүйгээр хэдийг хэлж бичгээр эсвэл амаар хэлдэг эсэхийг заавал судлах хэрэгтэй. Ихэнх нь 10 000 гэдэг. Зарим газар 8 000 гэдэг. Тиймээс аль аль улсаар дайрна тэр газрынхаа мэдээлэл авах шаардлагатай. мэдээлэл нь хуучирсан өөр тоо байж болно. Болгоомжтой байх хэрэгтэй. Асуусан нь дээр.
Хүний дотуур хувцас хүртэл нэгждэг гаалийн орк ажилтнуудтай орос руу явсан бол таны сонголт
Өлөн Оросууд.Оростой визтэй болгох хэрэгтэй Оросоос сайн юм юу ч орж ирэхээсээ өнгөрсөн.Хоцрогдсон улс шүү дээр!!!!!
Оросын гааль ямар ч буруу үйлдэл хийгээгүй, олон улсын нийтлэг журам дагуу ажилласан байна. МУ - ын иргэн эмэгтэй, мөн Монголын гаалийн ажилтнууд нийтлэг журмыг мөрдөөгүй, анхааруулаагүй, шалгалт хийлгүй Орос улсын хил рүү нэвтрүүлсэн буруутай.
Xezeenii ali sots niigmiin ues ulun bsan odoo buur zulun bolson bgaa tiishee zuglej yadiin be??
yaduu orosruu bitgii yawaa mongolchuudaa! orosiin irgediig mongold irehiin tuld visa awdag bolgoh heregtei
Гэхдээ яаж Орос руу ороод 20 000 доллар хийгээд гараад ирдэг байна ?
ойлгож унш. оросруу гэж