18-р сургуулийн сурагчид ангийг нь сольсон ч дахин хордож, эмнэлэгт хүргэгдлээ

Одоогоос нэг сарын өмнө "Монгол дээд" сургуулийн байранд хичээллэж байсан 18 дугаар сургуулийн 6в ангийн арваад хүүхдээс хордлого илэрч, эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн үед хүүхдүүд толгой өвдөх, дотор муухайрах зэрэг нийтлэг шинж тэмдэгтэй ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн.
Тэгвэл өчигдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр 6в ангийн хүүхдүүд II ээлжийн 3 дугаар цагаас дотор нь эвгүйрхэж 14 хүүхдийг 103 түргэн тусламж дуудан ЭХЭМҮТ-д хүргэжээ. Тодруулбал, сарын өмнө хордлого илэрсэн тэр хүүхдүүд бөгөөд энэ удаад түрээсийн байранд биш үндсэн сургуулийнхаа танхимд хичээллэж байжээ.
Эхний буюу түрээсийн байранд байхдаа хордсон талаарх албан дүгнэлт, шинжилгээний хариу гараагүй байхад хүүхдүүд дахин ийм байдалд орсонд айж байгаагаа аав, ээжүүд хэллээ. Шинжилгээний хариу гартал түрээсийн байранд хичээллүүлэхгүй хэмээн байрыг нь сольсон ч дахин ийм эрсдэл гарсан. Энэ удаад хүүхдүүд хөл дээрээ тогтож чадахгүй эмнэлэг рүү үүрч, оруулсан байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шинжилгээний хариу нь юун удаан гардаг юм. Хийж чаддаггүй юм бишүү.
Газ үнэрлээд байгаа юм биш үү
yaanaa hvvhdvvd alah nee yaasan surguuli we
Шинжилж тогтоогоочээ
Hurdan hariug ni gargaach ee…huuhduud allaa… Eruul mendiin said anhaaraldaa avmaar yum
Ter huuhduudd hiisn covid iin vaktsin edr cin ayulgui bsn bzdee end tendgui humuus onosh ni mdgdhgui emnglt hurggdeel bnshu burhan mini
Hamt surch bsn hvvhdvvdeesn asuuwal bvgd medej baileeshdee. Hamt niilj gas vnerleed bgaa gsn ym l bolwol surguuliruu dairdgaa boliochee. Hvvhdvvdee sn hvmvvjvvltsgee