S.Outlet, Aqua garden, Шунхлай ШТС-ыг нураах компанийг ирэх долоо хоногт шалгаруулна

Өнгөрсөн зун үер бууж, томоохон хороолол, хотхонууд усанд автсан. Үүний дараагаар S.Outlet худалдааны төв, Шунхлай бензин колонк, Aqua garden хороолол нь үерийн ус гольдролоороо урсаад өнгөрөхөд саад болж буйг тогтоож, нураах шийдвэр гаргасан.
Нийслэлийн засаг дарга асан Д.Сумъяабазар тухайн үед буулгах шийдвэрийг эрчимжүүлэх чиглэл өгч, эхний алхмуудыг хийсэн. Тэгвэл нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын шинэ захирагч Х.Нямбаатар уг ажлыг үргэлжлүүлж, энэ амралтын өдрүүдэд өдрүүдэд S.Outlet, Шунхлай бензин колонкийг нураах чиглэлээр газар дээр нь ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Мөн Aqua garden хорооллыг эрчим хүчийг нь тасалсан ч барилгын ажлаа үргэлжлүүлээд байгааг зогсооно. Байгаль орчны ерөнхий байцаагчийн гаргасан нураах шийдвэрийг хууль тогтоомжоороо нийслэлийн Засаг дарга, түүний харьяа албад гүйцэтгэнэ гэсэн юм.
Ямартай ч энэ амралтын өдрүүдэд нийслэлийн засаг дарга нураах барилга, байгууламжтай очиж танилцаад, ирэх долоо хоногт албадан нураах гүйцэтгэгчийг шалгаруулна. Үүний дараа шийдвэр хэрэгжих юм байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ЭНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЮМ БОЛ НЯМБААТАРАА АХ НЬ ЧАМД ГАНЦ ЮМ АВЧ ӨГНӨӨ ЧИ ХАРИН ОВОО ЭР ХҮН ШИГ ШИЙДВЭР ГАРГАЛАА АВИЛГА ХОРООЛОЛ НУРАН УНАХ ТЭР МӨЧИД ЭНЭ ГАЗРЫГ УСАН ПАРК БОЛГОНО ГЭЖ АНХААРАЛ САРНИУЛЖ БАЙГААД ЭРГЭЭД ХОТЫН УДИРДЛАГАД САЛААВЧ ӨГӨН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БОСГОЖ ЭХЭЛСЭН ЭНЭ КОМПАНИ ЗАХИРАЛ АМЬ ТАВИХ ТЭРХЭН МӨЧ МОНГОЛЧУУДЫН ҮНДЭСНИЙ БАЯРЫН ӨДӨР БОЛНО.ЭЭСОВЛАЙТ ДЭЛГҮҮР ОЛОН МОНГОЛЧУУДАА ЧАНАРГҮЙ ХЭВРЭГ БАРААГААР ОЛОН ЖИЛ ХУЛХИДАН ХУУРЧ БАЙСНЫХ НЬ ГОР ИЙНХҮҮ ГАРЧ НҮГЭЛ НЬ НҮД ГОШНОГО ХОЁРООРОО БҮЛТ ҮСЭРЛЭЭ.ЭНЭ ӨДӨР 128 БӨХ БАРИЛДУУЛЖ ТҮРҮҮЛСЭН БӨХӨД НЬ ТАРВАГАНЫ БООДОГ ӨГЬЕӨ УЛААНБААТАРЧУУДАА ТА БИДНИЙ ЯЛАЛТ ОЙРХОН БОЛЛОО НЯМБААТАРЫН ЗУРГИЙГ АЙЛ БОЛГОН ЗАЛАГТУН