Шинжилгээний хариу: Бохирын магистраль руу цутгасан 10 тонн масло Туул голд нэвчээгүй байна

Аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө Нийслэлийн иргэдэд газ мэт үнэртэй хий хүчтэй үнэртсэн. Энэ дагуу хяналт шалгалтыг хийхэд Налайх дүүргийн 5-р хороонд үйл ажиллагаа явуулдаг "Эко стандарт петролиум" ХХК нь 10 тонн орчим ажилласан тос, маслыг бохирын цооног руу цутгасан урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон.
Ажилласан тос, маслыг дахин боловсруулж, дизель түлш үйлдвэрлэдэг тус компани дээр хууль хяналтын байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.
Бохирын магистраль шугамаар дамжин урссан 10 тонн орчим ажилласан тос, масло нь хөрсөөр дамжин гол мөрөнд нэвчих эрсдэлтэй.
Энэ дагуу аравдугаар сарын 13-нд Төв цэвэрлэх байгууламжийн ойролцоогоос хоёр, Туул голоос нэг, нийт гурван дээжийг Усны газар хүлээн авсан байдаг. Өөрөөр хэлбэл дээрх шалтгаанаар ус бохирдсон эсэхийг шинжилсэн.
Тэгвэл, шинжилгээний хариу гарсан байна. Туул голоос авсан дээжинд хүнд металын шинжилгээ хийхэд хэвийн гарчээ. Өөрөөр хэлбэл 10 тонн ажилласан тос маслыг төв цэвэрлэх байгууламж цэвэрлэсэн бөгөөд Туул голд нэвчээгүй сайн мэдээ байна.
Доорх шинжилгээний хариуг харахад, никель, хар тугалга зэрэг хүнд металууд зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хүрээгүй байгаа юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгүүлч сүүлчийн өгүүлбэртээ ямар агуулга өнгө үүсгэсэн дүгнэлт хийгээд байгаа юм бэ? Мэдээллэх гээд байгаа бол дүгнэлт хэрэггүй, сүүлчийн өгүүлбэр илүүц байна. Сэтгэгдэл дүгнэлттэй юм бол өнгө аяс нь үйлдлийг бараг зөвтгөсөн аюултай хэмжээнд хүрээгүй л байгаа юм байна ш дээ гэсэн бараг л сүртэй юм бэ гэсэн санаа байна. Зүй нь цэвэрлэх байгууламж цэвэрлэж арга хэмжээ аваагүй бол аюул хөнөөл хэмжээлшгүй ихээр гарахыг үгүйсгэхгүй, хувиа бодсон энэ мэт үйлдлүүдийг шүүмжилсэн, эрс эсэргүүцсэн баймаар санагдах юм. Мэдээ уг нь хоёрдмол утгагүй байвал зүгээр дээ.
Тос чинь доош суучдгийн бгаа биз дээ
замдаа хоолойнууддаа наалдсан биз асгасан хүмүүсээ ялгүй өнгөрөөхөндээ
Илрээгүи нь үнэн болбуу даа нөгөө талаарцэвэрлэх баигууламжаас хэзээ нэгэн цагт гарч ирнэ учир нь тос ус 2 исэлдэхгүи ууршихгүи биё биеэндээ уусахгүи цэвэрлэх баигууламжиин лаган дунд л баигаа цэвэрлэх баигууламж. асар богино хугацаанд дүгнэлт гаргаж баина магадгүи цэвэрлэх баигууламжинд очоогүи баиж ч болох хөрсөнд шингэсэн болбол яах билээ гушам тагистралын худнууд газарлуу цөмөрсөн буюу суурь цутгаагүи бол газарлуу л шингэнэ
Тэр тосоо төв магистрал шугам руу хийсэн үйлдэл нь тэгээд зөв байсан болчихов уу