Хүүхэд хөнөөх, хүчиндэх гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас өмнө суллахгүй байхыг дэмжлээ
МАН-ын бүлэг /2023.11.06/ хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
Жолооч согтуугаар зөрчил гаргавал эхний удаа торгож, хоёр дахь удаад хорино
Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гаргасан тохиолдолд зөрчлийн хуулиар бус эрүүгийн хуулиар шийтгэл ногдуулдаг байх хуулийн төслийг өргөн бариад байсан. Тэгвэл ажлын хэсэг хэлэлцэж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гаргасан тохиолдолд эхний удаа зөрчлийн хуулиар арга хэмжээ авах бол хоёр дахь удаагаас эрүүгийн хуулиар арга хэмжээ авдаг байхаар ярилцаж дэмжлээ.
Тодруулбал, эхний удаа хорихгүйгээр зөрчлийн хуулиар торгох эсвэл 7-30 хоног баривчлах бол хоёр дахь удаад эрүүгийн хуулиар хариуцлага тооцож хорих ялаар шийтгэдэг байх өөрчлөлтийг оруулав.
Мөн бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх гэмт хэрэг, мөн улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудтай холбоотой гурван заалтад өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй байхыг бүлэг дэмжив.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tsaaziin ylaa sergee
Zl
маш зөв ингэх ёстой байсан юм
Маш зөв дээр нь ард иргэд улсаа авилга шуналаар.улс орон түмэнээ амьдаар нь алж байгаа авилгач нараа хугацаанаас нь өмнө суллахгүй байх хэрэгтэй
Бүх насаар нь хорих хэрэгтэй
Улс төртэй холбоотой 3н асуудал нь юу байсын болоо ?
Үүнийг ч гэсэн дэлгэрэнгүй бичээд мэдээллээрээ.
ashguy dee
Ямар зөрчил гаргах юм яриад байгаа юм бэ. Шууд л эрүүгийн хууль хэрэглэе. Нямбаатар л ийм ял завших хууль санаачилсан шүү дээ.