НИЙГЭМ

Тодруулга: Галд орон гэргүй болсон таван айл хорооны байранд амьдарч байна

Өнгөрсөн бямба гарагт /2023.11.04/ Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд түймэр гарч, таван айлын байшин шатсан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар орон гэргүй болсон таван айлын 23 хүн Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны байранд түр амьдарч байгаа тухай мэдээллийг уг хорооны халамж, нийгмийн ажилтан бидэнд өгөв. Харинд дүүргийн онцгой байдлын комиссын шийдвэрээр тухайн айлуудад гэр болон гамшигт өртсөн тохиолдолд олгодог мөнгөн тусламж буюу 1,200,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Мөн тус хэргийн галын дүгнэлт гараагүй байгаа бөгөөд хэрэг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа аж. Бид энэ асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас тодруулахад, "Галын дүгнэлт одоохондоо гараагүй байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 7, 2023 17:46

Онцгой байдлын комисс гэж байдаггүй Онцгой комисс л гэж байдаг шүү

Зочин
Зочин
11 сар 7, 2023 22:10

ylsaas yagaad irgedee tysaldagyi yum be?????Hamgiin tyruund sziideh asuudal bizdee!!!!!!!!yahaaraa irgedee yadarsan.yed mi tyslah durgyi hoirogo handdag yum be??????Lyibardah yum mi bagasah reed baigaa yum baihdaa!!!!!!!!

Зочин
Зочин
11 сар 8, 2023 10:21

1200000 г урдаа барих уу хойноо барих уу. Ийм учир иргэд өөрсдийгөө хамга�##�ж эрсдлийн даатг�##�тай байх юм ь зүйтэй шүү. Улс ч яахав 1.200.0өгдөг байх бас нэг гэр өгчихнө. Орон байрын эрсдлийн даатг�##� их хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button