БНХАУ-ын 2 мянга гаруй өрөөтэй анхны аяллын аварга хөлөг онгоц бэлэн болжээ

БНХАУ дотооддоо үйлдвэрлэсэн 2 мянга гаруй өрөөтэй “Adora Magic City” нэртэй аяллын аварга хөлөг онгоц бэлэн болжээ. Тус онгоц нь 323.6 метр урт, 135 мянган тонн жинтэй. Онгоц нийт 2,125 өрөөтэй, үүнээс гадна 5246 хүн тээвэрлэх чадвартай аж.
Бямба гарагт /2023.11.04/ “Shanghai Waigaoqiao Shipbuilding Co”, “CSSC Cruise Technology Development Co” болон “Adora Cruises” компаниуд “Adora Magic City” хөлгийг хүлээлгэн өгөх баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Одоо далайд гарах бэлтгэл ажлыг эхлүүлж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хамгийн анхны аяллаа хийх зорилготой байгаа юм. “Global Times” тус онгоцны талаар мэдээлэхдээ “Дотооддоо үйлдвэрлэсэн анхны том аяллын хөлгийг хүлээлгэж өгсөн нь чухал үйл явдал. Энэ нь БНХАУ-ын хөлөг онгоцны үйлдвэрлэлийн олон улс дахь статусыг дээшлүүлж, Хятадын аж үйлдвэр олон улсын хамтын ажиллагаанд нээлттэй байр суурьтай байгааг харуулж байна” гэжээ.
“Adora Magic City” онгоцны анхны аяллын тасалбарыг өнгөрсөн есдүгээр сарын 20-ноос эхлэн худалдаалсан байна.
Эх сурвалж: Global Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөн агуу гүрэн шүү. Хөгжлөөрөө дэлхийн улс орнуудыг ианлайлж байна даа.
Манай Сүхбаатар хөлөг онгоцыг харсан уу? Кккк