2028 оноос эхлэн хосуудын гэрлэлтийг ДНК-ийн шинжилгээнд үндэслэж батладаг болно

УИХ-ын ээлжит чуулган /2023.11.09/ 10 цагт эхэлсэн. Чуулганаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг /Засгийн газар 2023.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэж байна.
Энэ үеэр ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго манай улсад цус ойртолтын асуудал анхаарал татаж, бодлогын түвшинд яригдах болсонтой холбогдуулж зарим зүйлсийг тус хуульд онцгойлон тусгаж өгч байгааг онцлов.
Тэрбээр, "Энэ хуулийн төсөлд гэрлэх гэж байгаа хосуудаас ДНК-ийн шинжилгээ авдаг байхаар тусгаж өгч байгаа. Гэхдээ энэ шийдэл хэрэгжиж эхлэх хүртэл тодорхой хугацаа шаардагдах тул 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Учир нь тухайн хүмүүсийн удмын сангийн мэдээлэл зэрэг зайлшгүй шаардлагатай зүйлс үүнд чухал нөлөөтэй учраас тодорхой хугацаа зарцуулна" гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene kvazimodo udurt neg ul buteh um yaridag bolloo, huuliin yam iimerhuu yavuuliin humuuseesee angijraachee, umnu bayarceceg ged bas neg iimerhuu balai avgai bsan
Баярцэцэг энэ хүүхэн шиг бас л төрийн албанд огт ажиллаж байгаагүй авгай ирээд л юугаа ч мэдэхгүй сансараар хөөрч байгаад л буусан даа. Энэ Солонго гэгч бас өрөөсөн дугуй
2024 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөе.
Өнөөдрөөс эхлүүлье ээ.
Зөв.
hurdan mash hurdan heregjuuleh heregtei