НИЙГЭМ

Цэргийн асуудлаар чөлөөлөгдсөн захирагч нарт хариуцлага тооцох эсэх тодорхойгүй байна

Эргэн санабал, хариуцсан цэргийн ангид нь хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан, өөрийн эрхэлсэн ажилдаа, хариуцлагагүй хандсан, цэргийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан тул Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч хурандаа Г.Отгонбаярыг ЗХЖШ-ын даргын шийдвэрээр үүрэгт ажлаас нь хоёр хоногийн өмнө чөлөөлсөн.

Харин 120 дугаар ангид өнгөрсөн 10 дугаар сард татагдсан 18 настай хүү гэмтлийн улмаас Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн байлдагч ээждээ "алчуур норгож байгаад цээжрүү нь цохиж зоддог" талаар хэлсэн бөгөөд ээж нь хүүгээ тангараг өргүүлмээргүй байна гэдгээ илэрхийлээд байсан. Уг асуудлад үндэслэж өчигдөр тус ангийн захирагч хурандаа Э.Мөнх-Оргил, дэд ахлагч н.Төрмөнх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Олон нийтийн зүгээс эдгээр алба хаагчдад өөр ямар нэг хариуцлага тооцох ёстой гэдгийг илэрхийлж буй. Харин бид энэ асуудлаар ЗХЖШ-аас тодруулахад, "Хуулийн хүрээнд л бүх ажиллагаа явна. Одоогийн байдлаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөс өөр ямар хариуцлага хүлээлгэх тодорхойгүй байна" гэсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

shorond horiochr

Зочин
Зочин

АНГИ САЛБАР ДЭЭРЭЭ БҮХЭЛ БҮТЭН АЛУУРЧДЫН ХОРЛОН СҮЙТГЭХ БАГ БАЙРШУУЛСАН ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС ЦААЗЛАН ХОРОО ЮУТАЙ Ч ЗҮЙРЛЭШГҮЙ ЭРДЭНЭТ ХҮМҮҮНИЙ АМЬ НАС БАЙНА ЦААШЛААД АЛАГХАН ҮРСЭЭ АЛУУРЧИН ЯРГАЧДЫН ГАРТ ХАРАМСАЛТАЙГААР АМИЙГ НЬ ХОРООЛГОСОН ААВ ЭЭЖ АХАН ДҮҮС АМРАГ САДНЫХ НЬ ХАРУУСАЛ БАЙНА.ОЛНЫ НҮҮРЭН ДЭЭР ШОНД ӨЛГӨЧИХ БУСДАД НЬ СУРГАМЖ БОЛОГ ТЭГЭЭД Ч МУУСАЙН АНГИЙН ЗАХИРАГЧ НАР ИХ ПЭЭДГЭР САЙД ДАРГА НАРАА ХАРААД ӨМДӨНДӨӨ НОЙТОГНОДГОО МЭДЭХГҮЙ ДООДЧУУЛДАА ТОМ БАЙГААГИЙ НЬ МУУСАЙН ГӨЛӨГНҮҮД ЭГЭЭТЭЙ Л ЕРӨНХИЙЛӨГЧ МЭТ ПЭЭДГЭР ОДОО ЭД НАРЫГ ЦОЛЫГ Н.Ь ХУРААГААД БАЯН ӨЛГИЙН ХАСАГУУДАД ТУСЛАХ МАЛЧНААР ЯВУУЛЧИХАА ТЭГЭЭД ПЭЭДИЙХ НЬ ҮҮ? АМЬТАН ГӨЛӨГ БОЛОХ НЬ УУ? ХАРЦГААЯ ӨНӨӨДӨР ЯВУУЛ ЛАЛАРУУДЫГ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Солиотой гар, чи тэнд байсан бол өөрөө олон хүн зодох байж.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэнэгт

Зочин
Зочин

Шагнасан баа

Холбоотой мэдээ

Back to top button