Сонгуулиас өмнө шүүхийн махны машин ажиллуулах Б.Энхбаяр сайдын хуулийн хулгай

Энэ долоо хоногт анхаарал татах гол сэдэв Авлигын дагнасан шүүх байгуулах асуудал болоод байна. Засгийн газрын энэхүү санаачилгыг МАН-ын бүлэг дэмжчихсэн. уржигдар /2023.11.28/ ХЗБХ хэлэлцэх эсэхийг нь дэмжиж, өнөө маргаашийн УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцэх эсэхийг хэлэлцэх гэж буй юм.
Авлигын дагнасан шүүх байгуулах энэхүү санаачилгын хажуугаар хуулийн хулгай хийх гэж байгаа тухай асуудал бас хөндөгдөж эхлэв.
Тодруулбал, “авлигын дагнасан шүүх байгуултал түр зуурын арга хэмжээ” нэрийн дор Шүүх байгуулах хуулийн төслийг дагаж орж ирсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд дараах заалтуудыг оруулжээ.
Тус хуулийн хоёрдугаар дэд бүлэг дэх 17.7 дугаар зүйл.Авлигын хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалалд:
1.Энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан авлигатай тэмцэх байгууллага харьяалан шалгах эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх энэ хуулийн VII хэсэгт заасан анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх энэ хуулийн VIII хэсэгт заасан давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.
3.Давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй.
Өөрөөр хэлбэл, “авлигын хэргийг шүүхдээ Эрүүгийн анхан шатны шүүхийн эрх хэмжээг давж заалдах шатны шүүх руу булаан авч, УДШ давж заалдах шатны журмаар хэлэлцэнэ” гэх агуулга.
Хачирхалтай нь авлигын дагнасан шүүх байгуултал буюу шүүх байгуулахтай нь огт хамаагүй асуудлаар шүүхэд хянагдах гэмт хэргээр ялгаварлаж Үндсэн хууль зөрчсөн зохицуулалт тусгасан байна. Улмаар Шүүх байгуулах тухай хуулийн төсөлд авлигын дагнасан шүүх гэж тусаагүй зүйлээр өнгөлөн далдлалт хийж байгаа гэж харагдана.
Зорилго нь дагнасан шүүх биш, авлигын хэргүүдийг хоёр шатаар шийдэх гол зорилготой мэт. Эл шүүх байгуулах тухай хуулийн төсөл өмнө батлагдчихвал сонгуулиас өмнө авлигын гэх хэргүүдийг хоёр шаттайгаар шийдвэрлэх махны машин ажиллаж эхэлнэ гэсэн үг.
Энэ нь Үндсэн хуулийн 48.1 дэхь “шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно” гэх заалтыг зөрчихөөсөө урьтаад хүний эрхийг зөрчинө. Шүүхийн үе шатыг цөөлөх нь хүний эрх талаасаа Үндсэн хуулийн зөрчилд хүргэнэ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төр түмнээс хулгайлсан бол махны машинд хэрчүүлэх ёстой
Энэ шүүхээс авилагачид ёстой амиа гартал айж байнаа.
Uhleeldee trolchid
Нүрсний гэх хэрэгтэнгүүд , мафийн нөхдүүд амь тавих нь авилгачидын асуудлыг шийддэг дагнасан шүүхтэй байхгүй бол одоогийн шүүхийн байгаа байдал бүтэхгүй э . Авилгын хэргийг хэн их эсэргүүцэж байна тэр бол нүүрсний хулгайч , энэ шүүхийн асуудлыг хэн гэдэг сэтгүүлч эсэргүүцэж бичиж байна тжжр нүүрчидийн хөлсний бичээ ойлгоход амрхан
НҮҮРСЧДИЙГ махны машинд оруулах хэрэгтэй !!!
АН,МАН ялгаагүй арчаад хаях нь зүйтэй ш дээ !
айцагаагаад үхлээ л дээ.
Ard tumnii bolomjiig hulgailj baigaa hulgaich nart mahnii mashiin Goydon odoo Uls Ornoo ceverleh cag bolson arai dendlee bid ur huuhduudee. Iim niigemd yaj uldeehiin be arai yu …..
Шүүхийг “махны машин” гээд байгаа хүмүүс өөрснөө “машиндуулах мах” болсон хүмүүс. Тэд хулгайчид, улс эх орны хөгжилөөс хойш нь чангааж өөрснөө баяжсан луйварчид. Тиймээс та нар машиндуулах ёстой. Сайн сайхан амьдрах боломжоо та нарт алдсан монголын ард түмэн “махны машин”-тай болхыг хүсдэг. Энэ машины хаалга, албан тушаалын хэрэгтэн, хулгайч, луйварчин, авилгачид нээлттэй.
Шүүх нь авч хэлэлцэхгүй удаадаг, цаг хождог энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Хаана байна тэр сахал, сайранбэлэг, эби гээд
Нам дагасан хулгайч луйварчид үхлээ юу. Ямбыг нь эдэлсэн хойно ялаа эдлэх нь шудрага бус уу
Монгол улс 500 гариу шүүгчтэй гэсэн байх, эндээс хэд нь эрүүгийн хэргийн шүүгч бол, ЕС нь чуулган дээр авилага, томилсон даргад үйлчлэгч шүүгч нар гээд цоллоод бсн. Та бүхний санаачилж баталсан ЭБШ хуулиар л ялыг оноодог
Боловсролын зээлийн санг тоносон
Энхбаяр сайдыг харин ч ард түмэн 100% дэмжиж бга шүүүү
Энхбаяр аа махны машин гэнэ үү, юу гэх нь хамаагүй. Наад авилгачид чинь яаж ч дарамтлаж магадгүй. Бүү шантраарай. Ард чинь ард түмэн байна Сонгуулиас өмнө наад авилгачидаас салгаад өгөөрэй