УЛС ТӨРУлс төрийн мэдээ

59.1га зарсан Ш.Эрдэнэжаргал 120 саяын, 60га зарсан Х.Нэхийт 2 тэрбумын хөрөнгөтэй

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг БНХАУ-ын компаниудад хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй нөхцөл байдал үүсэв. Энэ хэрэгт нийт 11 хүнийг яллагдагчаар татагдсан.


-Ш.Эрдэнэжаргал: 59.1 га газар зарсан, 120 саяын хөрөнгөтэй

Шанжмятавын Эрдэнэжаргал: /2018-2020/ онд Ханбогд сумын засаг даргаар ажиллаж байсан.

Түүний олгосон газрууд: 59.1 га

  • 2020 оны наймдугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаартай захирамжаар  “Фүжи бит” /РД:6175724/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй нэгж талбарын 4601009717 газарт 13.6 га газар эзэмшүүлэх,
  • “Ийзи транспорт” /РД:6175724/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601009718 дугаартай 14.5 га газрыг эзэмшүүлэх,
  • 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн А/249 дугаартай “Силвер титан интэрнэйшнл” /РД:6416128/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010080 дугаартай 13 га газар эзэмшүүлэх
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр А/295 дугаартай "Бат Орших баян /РД:6372023/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010155 дугаартай 18 га газрыг эзэмшүүлэх эрх олгосон.

Түүний хувь эзэмшлийн компаниуд:

1. Шинэ хан богд хөгжил ХХК: 2023.08.08-нд татан буулгасан. Бямбацогт Эрдэнэ-Очир, Оргодол Эрдэнэбаяр, Чулуунбаатар Ганбаатар, Баз Нарантуяа нарын хамт хувьцаа эзэмшиж байсан. 

2.Галбын шонхорууд НҮТББ: Удирдах зөвлөлийн даргаар Дүгэрсүрэн Алгирмаа ажиллаж байна. Дүгэрсүрэн Алгирмаа, Оргодол Эрдэнэбаяр, Мягмар Хашхүү, Дэнзэн Түвшинзул нар хувьцаа эзэмшигчээр  бүртгэлтэй байсан боловч хасуулсан.

3.Галба түмэн занги ХХК: Шанжмятав Эрдэнэжаргал хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй. Авто машинаар ачаа тээвэрлэх, дотоодод хөдөлмөр зуучлах, хүнс барааны худалдааны чиглэл тус тус бүртгэлтэй.

4.Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хорин хоёрдугаар цэцэрлэгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо

5. Галба секьюрити сервис ХХК: Шанжмятав Эрдэнэжаргал хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй. Дотоодод хөдөлмөр зуучлах үйл ажиллагаа эрхэлнэ.

6.Хангүрд ХХК-ний гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй. Хувьцаа эзэмшигчээр Шанжмятав Эрдэнэ-Амгалан, Эрдэнэ-Очир нар бүртгэлтэй. /Оюутолгойд нийлүүлэлт хийдэг.

2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэг:

  • Өөрийн орлого: 3 сая
  • Гэр бүлийг орлого: 0
  • Орон сууц: 40 сая
  • Автомашин: 12 сая
  • Мал: 32 сая Хурдан удмын адуу-28, Шилмэл омгийн тэмээ-4
  • Газар: 0
  • Үнэт эдлэл: 4,5 сая
  • Хадгаламж: 29,6 сая

-Х.Нэхийт: 60 га газар зарсан, 2.2 тэрбумын хөрөнгөтэй

Хургаагийн Нэхийт /2020 оны 12 дугаар сараас эхлэн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байна/

Түүний олгосон газрууд: 60 га

  • 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А/364 дугаартай захирамжаар “Сан Арвитай” ХХК-д 20 га газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх
  • 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр А/295 дугаартай захирамжаар “Лилия гарден” /РД:6416128/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010471 дугаартай 10 га газрыг эзэмшүүлэх,
  • 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр А/30 дугаартай “Соронзон говь” /РД:3624846/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010237 дугаартай 20 га газрыг эзэмшүүлэх
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А/315 тоот захирамжаар “Аз хур трэйвэл” ХХК-д  4601010483 нэгж талбарын дугаар бүхий, гаалийн хяналтын талбайн зориулалтаар 10 га газрыг 15 жилийн хугацаатай Ханбогд сум, Номгон баг, Цагаан хаданд газар эзэмшүүлсэн.

Түүний хувь эзэмшлийн компаниуд:

1. Говь гурван чулуу ХХК: 100 хувь эзэмшинэ. Удирдах албан тушаалтнаар Хүү Мядагбадам бүртгэлтэй. Хуурай замаар ачаа тээвэрлэх, автомашины түрээс, блок тоосго үйлдвэрлэл гэх үйл ажиллагааны чиглэл бүртгэлтэй.

2. Ханбогд тээвэр ложистик: Улс хоорондын байнгын ачаа тээвэр үйл ажиллагааны чиглэл бүртгэлтэй. Гаалын итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн эрхтэй. Таванжин Буян-Өлзий, Сумъяа Бат-Эрдэнэ, Бямбацогт Эрдэнэ-Очир, Эрдэнэтөгс Ууганбаяр, Түнтүүш Түвшинболд нарын хамт хувьцаа эзэмшинэ. 

3. Шинэ хан богд, Галбашанхайн унага ТББ-аас нэрээ хасуулсан.

2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэг:

  • Өөрийн орлого: 290 сая
  • Гэр бүлийн орлого: 97,4 сая
  • Орог сууц: 218 сая
  • Автомашин: 242,5 сая
  • Мал: 629 сая /Тэмээ-90, Адуу-169, Үхэр-20, Хонь-191, Ямаа-55/
  • Газар: 120,7 сая /Эзэмших-5га-1, Өмчлөх-07га-1, Эзэмших-1600м2-1, Өмчлөх-1235м2-1₮/
  • Үнэт эдлэл: 105,5 сая
  • Хадгаламж: 465 сая
  • Авлага: 39 сая

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-09 12:24

Жинхэнэ эх орноосоо урвагч гэдэг чинь энэ шун�##�ын дэвүүд байна даа

Зочин
Зочин
2023-12-09 14:39

Өмхийрсөн авилга ханх�##�ж бна яагаад ичих нүүргүй төрөгсөд дарга болоод бдаг бнаа

хүннү
хүннү
2023-12-09 17:11

Энэ олон засаг захиргааны нэгжийг цоолох хэрэгтэй. Тэгэхгүй бол засаг дарга гэсэн нэртэй үхэрнүүд даварч байна. Увсын нэг сумын засаг дарга нэр зүүсэн м�##� Си Жи Пинд �##�бан тоот хүргүүлсэн биз дээ? Эрдэнэт, Дархан, Багануурыг хот болгоод бусад аймгуудыг нэгтгэж 9 аймаг, 120 сум байхаар өөрчилсөн нь дээр.

Зочин
Зочин
2023-12-09 19:34

Хөрөнгий нь хураагаад,шийтгэ! Яаж эх орныхоо газар шороог зарна вэ? Хүүхпүүд чинь гишгэх газаргүй болно гэдгийг ойлгодоо! М�##�аас п
Дор….

Зочин
Зочин
2023-12-09 20:26

Харах царайны хөгийн новшнууд байна. Хөрөнгийг нь хурааж шоронд хатаа

Зочин
Зочин
2023-12-09 20:56

Энэ хоёрын удам угсааг нарийн хөөвөл Шар мөрөн, Шиндий чигийн гайхлууд байх л доо !!!

Зочин
Зочин
2023-12-12 00:15
Reply to  Зочин

Судлаад үзэхгүй юу хөгшөөн

Last edited 2 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин
2023-12-10 07:23

Өөдгүй муухай шун�##�ын дэвүүд монголчуудын стресс нервийг хөдөлгөж бнадаа.

zochin
zochin
2023-12-10 12:55

urwaghs nariig nasaar ni tsorond hataa

Иргэн
Иргэн
2023-12-10 13:44

Ямар даварчихсан шун�##�ууд вэ бүх хөрөнгийг нь хурааж дээд хэмжээ өгч насаар нь хорь

Зочин
Зочин
2023-12-10 15:05

Эх нутгаа зарсан эх орноосоо урвагчид

Зочин
Зочин
2023-12-10 23:21

Өөрийн төрсөн нутгаас, Монгол улсаас урван, хятадуудад газар өгнө гэдэг жинхэнэ аюул....

Зочизочинн
Зочизочинн
2023-12-10 23:22

За энэ нэхийт гэж нөхөрыг өвөг дээдэсийн онгдод мэдуулж арга хэмээ аваарай бөөнууд удагнууд энэ хун монгол улсын маань зарж иддэг нөхөруудын нэг ба

Зочинз
Зочинз
2023-12-10 23:27

Ийм хэрэг нь тодорхой болсон хулгайч, урвагчдыг хатуу шийтгэх хэрэгтэй. Сургамж болог. Бүх хөрөнгийн хурааж, хорих хэрэгтэй.

Зөөз
Зөөз
2023-12-11 09:46
Reply to  Зочинз

Ер нь 3 үеэр нь шийтгэх за�##�т хуульд оруулсан, эд мэтийн юмнууд даварч байна шүү

Зочин
Зочин
2024-02-01 07:33

зочин

Холбоотой мэдээ

Back to top button