УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сонсголын үр дүнд нүүрсчин, худалч хоёр болов

До яамны сайд. УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг ингэж цоллов. Тэдний хоорондын дуэль нүүрсний сонсголын эхний шатнаас эхэл, цахимд анхаарал татсан хэвээр.

Нэгт, С.Ганбаатар гишүүн нүүрсчин болсон нь:

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “нүүрсний хулгай”-н гэх хэргийг Хянан шалгах түр хорооны гишүүн тул сонсголд сууж байгаад нэгдмэл ашиг сонирхолтой этгээдээр нэрлэгдэв. Тодруулбал, 2014-2021 онд 4.5 сая метр куб хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан "Болор Аграмба" ХХК-ийн хамаарал бүхий этгээдээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүү Ж.Батбаяр, С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нар нэрлэгдсэн.

Сандарсан С.Ганбаатар гишүүн, “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа амьдралаа бодоод бусадтай хамт онлайн худалдааны чиглэлийн компанийг эхнэр маань бусадтай нийлж байгуулсан. Нүүрстэй огт холбоогүй” хэмээсэн.

Хоёрт, Б.Энхбаяр сайд худал хэлээд баригдсан нь:

Нүүрсчин гэдэг нь дэлгэгдсэний маргааш нь С.Ганбаатар гишүүн мэдээлэл хийж, Б.Энхбаяр сайдыг худал хэмээн зарласан. Тэрбээр “Б.Энхбаяр гэж худлаа ярьдаг ухаантай царайт. Түүнийг огцруулах асуудлыг гаргаж тавина. Б.Ганхуягийг оруулах тухай саналыг би гаргасан. Улмаар Б.Энхбаяр сайд шүүхэд хандсан ч, шүүхээс оролцуулахгүй гэж шийдсэн гэж худал хэлсэн” гэхчлэн ярьсан.

С.Ганбаатар гишүүн худал хэлчихсэн Б.Энхбаяр сайд “Хуульзүйн сайд хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд оролцвол гэмт хэрэг болдог. Та намайг гэмт хэрэгт түлхээд байх хэрэггүй. Би угаасаа оролцохгүй” гэж гэдийсээр суусан юм.

Үүнээс Б.Ганхуягийн ар гэрийнхнийг Төрийн ордонд оруулсан Ш.Адьшаа гишүүнээс эхлээд АН-ынханд гэрчээр оролцуулах хүсэл байв. Гэтэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас эхлээд МАН-ынхан хөдөлж өгсөнгүй гэх дүгнэлт хүртэл гарчихлаа.

Гуравт,

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Нүүрсний сонсгол эхэлсэнээс хойш би нүүрсчидтэй, С.Ганбаатар надтай ноцолдоостой. Эзэн нь Х.Баттулга буюу нүүрсний “загалмайлсан эцэг”. Эзнийх нь 800 тэрбумын нүүрсний тендер сонсголоор нотлох баримтаар илчлэгдсэнийг аминдаа дарчих гээд л яваа улс төрийн “биеэ үнэлэгч”. Ер нь сонсголдоо ч суугаагүй” гэж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

М.Ганбаатар эхнэрээ онлайн бизнессд оролцсонг гээд өөрөө хэлчихлээ! Х.Баттулшатөй холбоотой нь үнэн болчихов уу? Өнөрөө сэтгүүлчиыш 30 хоног шалгах сургаад хүний өмнө гархаа байсан сэтгүүлч Иөнхбаясгалан гэнэт гаоч ирсэн ийм учир байж.Сэтгүүлч Мөнхбачсгалан анх төмөр зам мам гээд шудрага мэт эхлээд Баттулга гээд таг болсон нь бөөн зүйлийн үзүүр задарлаа одоо. Өнөрөөгөөс их зүйл сонсогдож байж магад.

Зочин
Зочин

Ганбаатарыг гүтгэж байна

Зочин
Зочин

ingej hudlaa yarij boldog yum uu,huul zuin said

Холбоотой мэдээ

Back to top button