НИЙГЭМУЛС ТӨР

ТЭРСЛҮҮ ҮГ: Нэмэгдсэн нийгмийн даатгал төлөхөөс нийтээрээ татгалзъя

-ИРГЭД ТЭТГЭВЭР, ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ АВАХ ГЭСЭН ХОЁР ҮНДСЭН ШАЛТГААНААР НДШ ТӨЛДӨГ-

Ирэх 2020 онд Нийгмийн даатгалгын шимтгэл нэмэгдэж 26 хувьд хүрнэ. Ажилтан 12.5, ажил олгогч 13.5-15.5 хувийн шимтгэлийг төлдөг болох энэхүү шийдвэрийг 2017 онд гаргасан. Нэмж буй шимтгэлээрээ Тэтгэвийн даатгалын санг “дампууруулчихгүй” нь тулд орлогыг зузаатгах зорилготой. Гэвч сүүлийн гурван жилийн дотор дараалан ТАВАН хувиар нэмж буй ч “ТЭТГЭВЭР НЭМЭГДЭХГҮЙ” нь хамгийн хачирхалтай.

Тэгвэл сүүлийн үед иргэд энэхүү нэмэгдлийг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж, улсад нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх нь зөв гэсэн давалгаа үүсгээд буй. Өнөөдөр Монголд нийгмийн даатгал төлж буй нэг сая гаруй иргэн байдаг гэх тоон мэдээлэл бий.

Тэдгээр иргэд нэгдүгээрт ирээдүйд ТЭТГЭВЭР АВАХ, хоёрдугаарт ажиллаж байх хугацаандаа ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ авах гэсэн ХОЁР том шалтгаанаар нийгмийн даатгал төлдөг нь бодит үнэн. НДШ нийгмийн даатгал биш нийгмийн татвар болчихлоо.

-БИЗНЕС ЭРХЛЭГЧ, МАЛЧИД НДШ ТӨЛДӨГГҮЙ Ч, НАСААРАА НДШ ТӨЛСӨН БАГШТАЙ АДИЛ БҮХ ТЭТГЭМЖ ХҮРТДЭГ-

Гэвч насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлчхөөд үр шимийг нь хүртэж чадахгүй байх тохиолдол Монголд олон. Тэтгэвэр авч чадахгүй нас барах нь наад захын жишээ. Мөн дээрээс нь тэтгэвэрт гарах насыг улам өндөргөсөн. Тодруулбал, 2027 онд эрэгтэй 65, эмэгтэй 60 настай тэтгэвэрт гардаг болно. Наслалт богинотой, цалин багатай ажилчдад ийм их татвар оноогоод тэтгэвэрт гарах насыг нь өндөрсгөнө гэдэг тоталитар оронд ч байхгүй дарангуйлал юм.

Мөн тэтгэврийн зээл аваад түүнийгээ өндөр хүүтэйгээр буцааж төлдөг, нас барвал зээлийн өр үр хүүхдүүдэд нь өвлөгдөж үлддэг. Хүндээр өвчилбөл, насаараа даатгал төлсөн эрүүл мэндийн даатгалын сангаас сохор зоосны ч хаялгагүй хандив, тусламж цуглуулж байж гадаад дотоодын эмнэлэгт өндөр өртөгтэй хагалгаа, эмчилгээнд орно гээд ер нь иргэдийн НДШ-л итгэх итгэл алдрав.  

Тэгвэл өнөөдөр монголд хувиараа бизнес эрхлэгч, малчин хоёр шимтгэл төлдөггүй. Гэтэл насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн багштай /хэн нэгэн/ яг адилхан хүүхдийн мөнгө, цалинтай ээж, тэтгэвэр, тэтгэмж авдаг гажиг тогтолцоотой юм.

-БАЙГУУЛЛАГА АЖИЛТНЫХАА ӨМНӨӨС ТӨЛЖ БУЙ НДШ-ИЙН ӨГӨӨЖИЙГ АЖИЛТАН Ч, БАЙГУУЛЛАГА Ч ХҮРТЭЖ ЧАДДАГГҮЙ-

Тэгвэл ажил олгогч байгууллага хүртэл НДШ-ийн хохирогч. Компанийн ажилтныхаа өмнөөс төлж буй НДШимтгэлийн өгөөжийг ажилтан ч, ажил олгогч ч хүртдэггүй. Ажилтнаа даатгуулж байна гээд даатгуулсан мөнгө нь ажилтанд нь очихгүйгээр зүгээр л нийгмийн даатгалын санд очиж бөөгнөрдөг мөнгө болчихсон. Дээрх байдлаас болоод бизнесийн байгууллагад ажилчдынхаа цалинг нэмэх сонирхол байдаггүй. Цалинг нь нэмчихээр дахиад л нийгмийн даатгалын шимтгэл нь буюу гарах зардал нь өснө. Ирэх 2020 оны НДШ-ийн нэмэгдэл ажил олгогч ААН-д хэрхэн нөлөөлөхийг тооцоолж үзье.

Жишээлбэл: Арван хүнийг ажлын байраар хангадаг жижиг компани нэг ажилтнаа дунджаар 900 мянган төгрөгөөр цалинжуулдаг гэж бодъё. Ажил олгогч 900.000 төгрөгийн цалингийн 12.5 хувь буюу 112.500 төгрөгийг төлдөг. Үүнийг арван ажилтандаа үржүүлэхэд байгууллага сард 1.125.000 төгрөгийн НДШ төлдөг. Харин ирэх 2020 онд ажил олгогч 13.5 хувийг буюу 121.500 төгрөг төлдөг болно. Үүнийг арван ажилтандаа үржүүлэхэд 1.215.000 төгрөг төлнө. Тэгэхээр байгууллагы сард төлөх шимтгэл 100 гаруй мянган төгрөгөөр нэмэгдэх нь.  

-ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛ НЬ “ДААТГУУЛАГЧ” НАС БАРСАН Ч ӨВ ЗАЛГАМЖЛУУЛДАГ БАЙНА-  

Улс нь хоосорсон санг зузаатгах нэрийдлээр иргэдийнхээ махийж олсон цалингаас боловсон аргаар дээрэмдээд байхад УЛСЫН даатгалаас татгалзаж ХУВИЙН даатгал руу хошуурах, сонгох, сонирхох үзэгдэл анзаарагдах болсон. Бүр даатуулдаг иргэд ч цөөнгүй байна. Манай улсад хувийн даатгалын тогтолцоог зохицуулсан хууль эрх зүйн тогтолцоо байхгүй ч гадаадын улс орнуудын адил аль хэдийн нутагшаад нэвтрээд, тодорхой тооны даатгуулагчидтай болчихсон байна. Тодруулбал, хувийн эрүүл мэндийн даатгал, хувийн тэтгэврийн даатгал, хувийн хуримтлалын даатгалд даатгуулдаг болжээ. Иймд хувийнх нь улсаас юугаар ялгаатай вэ, иргэд нийгмийн асуудлаараа хоцорч, хохирох талтай юу гэдгийг бид судалж үзлээ.

Тэтгэвэрт гарсан үедээ нийгмийн даатгалаас авах тэтгэврээс гадна нэмэлт тэтгэвэртэй байх зорилгоор мөнгөн хуримтлал бий болгох хүсэлтэй иргэд хувийн даатгалд даатуулж болдог аж.

  • Хувийн тэтгэврийн даатгал нь улсынхаас нэг зүйлээрээ асар ялгаатай. Улсад насаараа НДШ төлчихөөд тэтгэвэр авч чадахгүй нас барвал тэр нь улсын санд үлддэг, харин хувийн тэтвэрийн даатгал даатуулагч иргэн нас барлаа ч хайртай дотны хүмүүст нь өв залгамжлагдаж үлддэг гэдгээрээ ялгаатай юм байна. Энэ нь даатгуулагч өөрөө хүссэн тохиолдол.
  • Мөн тухайн хүн гэнэтийн ослын улмаас амь насаа алдвал нэр дээр нь үүссэн хуримтлалыг хоёр дахин нэмэгдүүлж, ар гэрт нь олгодог аж.
  • Даатгуулагч тасралтгүй 5 жил хураамжаа төлсөн бол хүссэн үедээ тэтгэврээ авч эхлэх боломжтой. Хэрэв 5 жилээс өмнө мөнгөний хэрэгцээ гарвал үүссэн хуримтлалаа өгөөжийн хамт авч болдог байна. Харин улсынх заавал тэтгэвэрт гарчихаад буюу 65, 60 нас хүрчихээд авдаг хуультай.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2019-11-13 09:27

НДШимтгэл гэсэн дээрмийг болих хэрэгтэй. Яг амьдр�##� дээр үхэх болбол НДШ төлсөн үхнэ төлөөгүй ч үхнэ. Харин ч НДШ-г сайн дурын, эсвэл хүү өндөр өгдөг хувийн даатг�##�ын сангуудыг улсын даатг�##�тай цуг ажиллах эрх зүйн орчныг нь нэн яар�##�тай бүрдүүлэх нь чух�##� байна. Хүн баг зэргийн хуримтл�##�тай болбол харин ч эрүүл мэнддээ анхаарч амьдр�##�д хандах хандлага нь өөр болно

дэмжиж байна
дэмжиж байна
2019-11-13 10:52

2 гараа өргөөд дэмжинэ. 60 хүртэл НД төлөөд 60 гараад ихэнх нь тэтгэвэрээ авч чад�##�гүй үхэж байна. ҮР хүүхэд нь хуримтл�##�аас нь хүртдэггүй. ТӨР авч, төсөвтөө нэмэрлэж ирсэн. ИЙМ байж болохгүй.

dee
dee
2019-11-13 13:12

tiim shuu yg unen

Зочин
Зочин
2019-11-14 08:53
Reply to  dee

Demjij bn shvv

ДЭМЖИЖ БАЙНА
ДЭМЖИЖ БАЙНА
2019-11-13 11:33

НДС мөнгө хүрэлцжхжж болихоор нэмж байна. Үүний гол буруутан нь С.Эрдэнэ Тэрээр НДС-д мөнгө төлж байгаагүй бүх хүнийг тэтгэвэр авах нөхцөлөөр хангаж өгсөн, Бас нэг буруутнууд нь НДС байцаагчид. Танил т�##�, хахууль авах замаар хүмүүсийн тэтгэв:эрийг өндөр тогтоож өгдөг. Насаараа сувилагч хийж байсан хүн НДШ нөхөж төлөөд тэтгэвэрээ 800 000 төг тогтоолгосон хүн байна. Гэтэл дээд боловсролтой, боломжийн ц�##�интай ажил хийж байсан хүн 450 000 төг-ний тэтгэвэр авч байна. Энэ шудрага уу?

иргэн
иргэн
2019-11-13 14:07

НДШ нь хувь хүндээ ямар ч үр өгөөжгүй хүчээр дээрэмдэх шулах тогтолцоо явагдсаар түүгээр нь төрд суугаа луйварчид гараа угааж идэж уудаг болоод удаж байна одоо монголчууд ухаарах цаг нь болжээ

Зочин
Зочин
2019-11-21 09:15
Reply to  иргэн

Demjij bn yag unen goe nertei luiwar

Аагий
Аагий
2019-11-13 23:35
Reply to  иргэн

Сэрэгүүцэж байна. Ард иргэдээ бодож үзээч та нар шиг тийм өндөр ц�##�ин авдаг биш. Ард түмэн чин үнэндээ л хэцүү амьдарч байгаа шүү дээ . Хууль eр нь ард түмний эсрэг байх юм. Нийгмийн даатг�##�ын шимтгэлээ 10 хуиар нь л байлгаж байх нь зөв шүү нэмэх биш буулга

You
You
2019-11-13 16:08

Demjijbn

Уугий
Уугий
2019-11-13 23:45

Тэтгэвэрийг нь үр хүүхэд нь өвлөж авдаг хууль батлах гээд байсан яаасан бэ Ард түмний төлөө юу ч хийхгүй дээр сууж байгаа хүмүүс нь өөрсдийн төлөөл амьдрах юм чадахгүй бол бууж өгөөд чаддаг зөндөө хүн байгаа суудлаа өг

Иргэн
Иргэн
2019-11-14 00:38

НДШ- ийн сангаас луйвардсан эрдэнэ болоод бусад хүмүүсээс хулгайлсан мөнгийг нь авч нөхөн төл. Тэдний эд хөрөнгийг хурааж НДШ-ийн санг ашгүй болго.
Бид нар татвараа төлөөд хийдгээ хийсэн.
Хүний юмаар хүүдэгнэсэн хулгайчдаасаа төлүүл

Иргэн
Иргэн
2019-11-14 00:41

Эрдэнээс авч нөхөн сэргээ.

Ronald Scott
Ronald Scott
2019-11-14 05:05

та найдвартай зээл хүсч байгаа бол
бид таны төлөө энд байна, бид найдвартай итгэж, сайн нэр хүндтэй.
 бид 500 доллараас 35,000 доллар хүртэлх хүүтэй зээлийг ердөө 5% хүүтэй зээл олгодог.
   Дараах үйлчилгээнүүд байна.
     байшингийн зээл
     автомашины зээл
     бизнесийн зээл
     гэрээний зээл
     фермийн зээл
     оюутны зээл гэх мэт.
Сонирхож буй хүмүүс бидэнтэй [email protected] хаягаар имэйл хаягаар ирүүлнэ үү
   эсвэл +1 352 388 5486 дугаараар бидэнтэй whatsapp-тай холбогдоорой
     өнөөдөр зээлээ аваарай.

Зочин
Зочин
2019-11-17 16:16

Хувийн даатг�##� хаана ямар компани байна

Мгл
Мгл
2019-11-17 22:24

НДШ бол татвар биш сайн дурын үндсэн дээр төлдөг байх ёстой. Мөн санг яг мөнгийн банкинд бага хүүтэй байршуулж мөнгө идсэн нөхдүүд хариуцлага тооцох ёстой.

Шимтгэл төлөгч иргэн
Шимтгэл төлөгч иргэн
2019-11-18 08:56

Дэмжиж бна. Ажилаа хийж чадахгүй юмнууд �##�дагд�##�д оруулчихаад зүгээр шимтгэлээ цаг тухайд нь төлөөд ирсэн иргэдээс дахин гаргуулж нөхнө ч гэх шиг ямар ичдэггүй, ямар даварчихсан юмнууд вэ? Идэж шамшигдуулж ашиглан хийсэн дараануудтайгаа хариуцлага тооцож иргэдийн мөнгийг гаргаж өг!!!!

Зочин
Зочин
2019-11-18 09:14

Demjij bn niigmiin daatgal tulmuurgvi bn

Зочин
Зочин
2019-11-18 09:35

Эрүүл мэндээ даатг�##�ын үйл ажиллагаа явуулдаг байгууллагад даатгуулж, нийгмийн даатг�##�д тѳлдѳг мѳнгѳѳ хуримтл�##� хэлбэрээр банкинд хадг�##�уулб�##� ѳѳртѳѳ хийх хамгийн том хѳрѳнгѳ оруул�##�т болно.

Сана
Сана
2019-11-19 21:22

өгч болноо өгсөн мөнгө маань вайх ёстой газраа байна уу гэдгэл хамгийн аймаар сонгуулйн зазаатг�##� болоод дуусар бий дээ

АРД
АРД
2019-11-26 20:39

ӨМНӨ НЬ ТЭТГЭВЭР АВСАН БУЮУ ОДОО НД ШИМТГЭЛЭЭ ТӨЛӨӨД ОЛОН ЖИЛ БОЛСОН ИРГЭД НАСААРАА ТӨЛСӨН ШИМТГЭЛЭЭ ТӨРӨӨС БУЦААЖ ЯАЖ АВАХ ВЭ? НИЙТЭЭРЭЭ НД ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ. ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГ НД ЭМД БУСАД САНГУУДЫН МӨНГИЙГ ШАМШИГДУУЛСАН ҮРЭН ТАРАН ХИЙХЭД ОРОЛЦСОН ШАТ ДАРААЛСАН ДАРГА НАРЫГ САЙДААС НЬ АВХУУЛААД ДООШХИ БҮХ ДАРГА НАРЫГ ШАЛГАЖ АЛБАН ТУШААЛААС НЬ ОГЦРУУЛАН ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЭХИЙГ АРД ТҮМЭН ШААРДАЖ БАЙНА

ТӨРӨӨС ТУЛГАСАН НД-ЫН САНГ БҮРДҮҮЛДЭГ ТЭТГЭВЭРИЙН ТОГТОЛЦООНООС БҮРЭН САЛАЯ
ТӨРӨӨС ТУЛГАСАН НД-ЫН САНГ БҮРДҮҮЛДЭГ ТЭТГЭВЭРИЙН ТОГТОЛЦООНООС БҮРЭН САЛАЯ
2019-11-27 09:12

БИД БИЕ БИЕНТЭЙГЭЭ БАРЬЦАХ БИШ ЯМАР Ч АЖИЛ ХИЙСЭН БАЙ ХУВЬ ХҮН ӨӨРӨӨ ХУВИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ШУДАРГААР НДШ-Д ХУРИМТЛАЛ БИЙ БОЛГОН ӨГСӨН МӨНГӨӨ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХИЙГ ГЭРЭЭ ХИЙСЭН БАЙГУУЛЛАГАТАЙГАА БАЙНГА ХАРИЛЦАН ТОХИРОЛЦОЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАНД АШИГЛАХ МӨНГӨӨ ӨСГӨДӨГ, ТЭТГЭВЭРТ ГАРААД ХУРИМТЛАЛАА ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ЗОРИУЛДАГ, ХОРВООГ ОРХИСОН ТОХИЛДОЛД ҮЛДЭГДЭЛ МӨНГӨӨ ҮР ХҮҮХЭДДЭЭ УЛАМЖЛУУЛДАГ, ТӨРИЙН БОЛОН ГАДНЫ ЯМАР Ч ХАРААТ БУС ХУВЬ ХҮН ӨӨРӨӨ ХЯНАДАГ ТЭТГЭВЭРИЙН ШУДРАГА ТОГТОЛЦООТОЙ БОЛМООР БАЙНА

MatFuse
MatFuse
2020-01-16 07:44

Que Es Cialis Tadalafil Purchase Clobetasol Visa Cash Delivery [url=http://cialibuy.com]Cialis[/url] Keflex By Vbulletin Intitle View Profi

Зочин
Зочин
2020-01-18 14:20

30 жил улсад ажилллаад тэтгэвэр тогтоолгоод 3 сар болоогүй нас барсан хүнд оршуулгын зард�##� сая төгрөг өгөөд болоо эргүү төр

Холбоотой мэдээ

Back to top button