УЛС ТӨР

Хуулиа “МЭДДЭГГҮЙ” сайд

Дарга нар нь албаны машин унаснаар улс хөгждөггүй гэдгийг мэддэг болоод удаж байна, бид. Хоёр гуравхан хоногийн өмнө албаны унааг амины “зориулалтаар” ашиглан “хонины хээр”  болгож үр хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс зөөж байгаа хар машинуудыг цагдаа, шалгаж сандаргав. Тодруулбал, Төрийн албаны зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран таван сургууль дээр хяналт шалгалт хийж, хуулийн зөрчил үйлдэгч төрийн алба хаагч, тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнуудын байдлыг ил болгосон.

ГЕГ-ын Зөрчлийн хэлтсийн дарга Б.Онон,  ЗГХЭГ-ын  хуулийн хэлтсийн дарга Н.Мягмар, Монгол Улсын баатар Гүррагчаагийн хүү Г.Батбаяр,  Улаанбаатар дулааны станц” ТӨХК-ийн хэлтсийн дарга Д.Болд, Шадар сайд Ө.Энхтүвшингийн ажлын албаны машин, ЦЕГ-ын Дотоод-хяналт, аюулгүй байдлын газрын хэлтсийн дарга, хурандаа Э.Идэрцог, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн, ТӨБЗГ-ын хэлтсийн дарга А.Ариунболд, Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Гадаадын иргэн харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр нарын албаны машин АМИН ХУВИЙН хэрэгцээнд ашиглагдаж байгаа нь илэрсэн.

Тэгвэл эдгээр хүмүүст ямар хариуцлага тооцох талаар өчигдөр /2019.11.12/ сэтгүүлчид ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэний байр суурийг сонссон. Гэтэл сайдтан албаны машиныг хувьдаа хэрэглэхийг хориглосон хууль, журам одоохондоо байхгүй учир хариуцлага тооцох боломжгүй гэж улайхгүй ярьсан юм.

Тэрээр “Журам гараагүй. Журмыг судалж байгаа. Гаргах журманд эдгээр асуудлыг хөндөнө. Тиймээс одоо том хэмжээний нилээн зузаан бичиг баримт бэлтгэгдэж байна. Түүнд улс төрийн албан хаагч албаны машинаар хувийн ажил амжуулж болохгүй, албаны машиныг амралтын өдөр унахыг хориглох заалт хөндөгдөнө. Тиймээс одоогоор албаны машиныг хувьдаа ашиглахыг хориглосон журам байхгүй. Тиймээс хариуцлага тооцох, ярих боломжгүй” гэсэн билээ.

Сайд хууль, журмаа мэддэггүй болоод ингэж ярив уу, эсвэл гүрийж гүлдийгээд “хаацайлаад” өнгөрчихнө гэж бодсон уу, ямартай ч цагаа олоогүй хариулт өгөв.

Төрийн унаа машиныг хувьдаа ашиглахыг хориглосон, зөвхөн төрийн үйл хэрэгт зарцуулахыг заасан хууль, журам хоёулаа бий.

ТОДРУУЛБАЛ, Төрийн албаны тухай хуулийн:

39 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

39.1.6.Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгө, албаны унаа ашиглах гэх мэт ХОРИГЛОСОН заалтууд байна.

Хэрэв хууль зөрчвөл, сануулах, цалинг нь 6 хүртэлх сараар 20 хүртэлх хувиар бууруулах, ажлаас халах шийтгэл ногдуулах заалттай юм.

П.УРНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тийм
Тийм

Энэ мангар хууль ойлгохгүй.

You
You
Reply to  Тийм

Medeejiin huuli, durem juramaa medehgui bn gedeg...,

Ачу
Ачу

Залуу шинэ хүн ингэж бузартсан бологны цаад учрыг олох гэж зүдэрч явна. Өөрснөө бол өдийд юун хууль тогтоомж заваарсан бөгс долоогоод билуурцан балиар юм хэвтээ.

Лл
Лл

Жишээ татсан заалт чинь тохирохгүй байнаа. Сонгуулийн сурталчилгаанд албаны унаа ашиглахыг хориглосон заалт байна. Харин ТАТХ-ийн 39.1.11 дэх заалт тохирно. "39.1.11.албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших" гэж.

зочин
зочин
Reply to  Лл

Яг зөв.

mm
mm

наад заалт чинь зүгээр сонгуулийн сурталчилгаанд албан унаа хэрэглэж болохгүй л гэж байгаам бишүү??? өөрөө ойлгосон юмуу, за хууль нь наадах чинь юм бол журам нь хаана байгаан?

иргэн
иргэн

Дургүйд хүчгүй гэгчээр хариуцлага тооцон гэж байхгүй. Үнэн дүр төрхөө харуулаа даа

StevSlarie
StevSlarie

Kamagra And Women Comprar Cialis En Canada [url=http://cialibuy.com]cialis generic[/url] Generic Cialis For Sale

LesOrdiff
LesOrdiff

What Is Viagra Super Active [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Cialis 20 Mg Foro Cialis Prix Du Viagra 100

LesOrdiff
LesOrdiff

Price Of Cialis In Singapore http://buycialisuss.com - Buy Cialis Acquistare Cialis Soft canadian pharmacy cialis Buy Valtrex Online With Prescription

StevSlarie
StevSlarie

Levitra Nach Herzinfarkt http://abuycialisb.com - cialis cheapest online prices Zithromax And Renal Function cialis 20mg price at walmart Propecia Usp

Холбоотой мэдээ

Back to top button