Нийгэм мэдээ

ГХЯ: Газар хөдлөлт хүчтэй болсон Ишикава мужид 123 монгол иргэн бий

Япон улсад газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон Ишикава мужид 123 монгол иргэн оршин суудаг. Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 хүн, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна. ЭСЯ-ны зүгээс монгол иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргасан бөгөөд зарим иргэдэд нөхцөл байдлыг тодруулж ажилласан.

Одоогийн байдлаар манай улсын иргэдийн зүгээс гамшигт өртсөн тухай мэдээ ирээгүй байгаа бөгөөд Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-ны Консулын газар болон Токио дахь ЭСЯ, Осака дах Ерөнхий консулын газрын зүгээс нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Япон улсад суугаа манай иргэд яралтай асуудлаар дараах утсаар холбогдох боломжтой.

Үүнд,

  • Токио дах ЭСЯ-ны шуурхай утас: +81 9033191397
  • Осака ЕКГ-ын шуурхай утас: +81 649632572
  • Элчин сайдын яамны албан ёсны хаяг: https://www.facebook.com/MongolEmb

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button