Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: “ТЭСО”-ийн программистуудын бүтээсэн чирэгдлийг устгаж, ажлыг хөнгөвчилсөн ТҮЦ машин

Банкнаас зээл авах, батлан даагч болох гээд алхам тутамд өөрийгөө, ажлаа, орлогоо нотлох шаардлагатай энэ цаг үед иргэд ганцхан хуудас цаас авахын тулд ажлын цагаасаа хумсалж, заримдаа хүнд сурталтай удирдлагуудынхаа гарын үсэг, тамгыг авах гэж хэдэн өдөр хөөцөлдөх нь энүүхэнд.

Нийгмийн хариуцлагын хүрээнд уг асуудлыг шийдвэрлэхээр ТЭСО корпораци нэгэн ухаалаг шийдэл бодож олсон нь ажилтнууддаа зориулсан ТҮЦ машин байв. Тус компаниас хэрэгжүүлж буй дижитал шилжилтийн хүрээнд программистуудын санаачлан зохион бүтээсэн ГЯЛС машин ашиглалтад ороод дөрвөн сар болж байна. Бичиг хэргийн ажилтанд ирж буй ачааллыг бууруулах, ажилчдын цаг хугацааг хэмнэх зориулалтай энэ машин дөрвөн төрлийн үйлчилгээ үзүүлэхээс гурав нь тодорхойлолт байна.

Үүнд:

Цалингийн тодорхойлолт

Ажлын газрын тодорхойлолт

Хурлын өрөөний захиалга /дотоод үйл ажиллагаа/

Бүртгэлийн мэдээллээ шалгах дөрвөн боломж санал болгодог.

ГЯЛС – ТҮЦ МАШИНЫГ АШИГЛАХ ЗААВАР

НЭГ.  ДӨРВӨН ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС СОНГОХ

ХОЁР. РЕГИСТЕРИЙН ДУГААРАА ОРУУЛАХ

ГУРАВ. ХҮСЭЛТ ГАРГАХ БАЙГУУЛЛАГАА СОНГОХ

ДӨРӨВ. ХУРУУНЫ ХЭЭГЭЭ УНШУУЛАХ

ТАВ. ХЭВЛЭХ ТОВЧИЙГ ДАРАХ

ЗУРГАА. БЭЛЭН АЛБАН БИЧГИЙГ АВНА

Ийнхүү тэд автомат машинаар албан бланк дээр өнгөтөөр хэвлэгдсэн, байгууллагын толгой, хүсэлт гаргах компанийн нэр бичигдсэн, гарын үсэг зурсан албан бичгийг ганцхан минутын дотор авч байгаа юм.

Өмнө нь ажилтан бичгийн хэргийн ажилтан дээр очиж гараар шивүүлэн, гарын үсэг зуруулаад, тамгаа даруулдаг байв. Уг машин нь тухайн ажилтны мэдээллийг шууд шалгаад хүний нөөцийн систем болон санхүүгийн системээс мэдээллийг шалгаж зөв байвал гарын үсэгтэй нь хэвлэж өгдөг. Ингэснээр бичиг хэргийн ажилтны бүтээмж дунджаар 20-30 хувиар буурч байгаа юм. Цаашид ч энэ машиныг илүү хөгжүүлэх тал дээр инженерүүд ажиллаж байгаа гэлээ.

Одоо ТЭСО корпорацийн таван компанийн 1500 гаруй ажилтан тодорхойлолтоо нэг минутын дотор авах боломж бүрджээ.

ТЭСО корпорацийн Программ хангамжийн инженер С.Адъяагаас зарим зүйлийг тодрууллаа.

ХҮНИЙ НӨӨЦИЙН СИСТЕМ, САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИНТЕГРАЦИ ХИЙЖ НЭГТГЭХ НЬ ЧУХАЛ

-Уг системийг хөрсөн дээр буулгахын тулд танай байгууллагаас хэдэн инженер хамтран ажилласан бэ. Хэр удаан хугацаанд ажиллав?

-Анх дөрөвдүгээр сард төлөвлөгөөт ажил болгож эхлүүлээд өнгөрсөн наймдугаар сард ажил хэрэг болголоо. Уг систем дээр хоёр программист инженер ажилласан.

-Дата бааз бүрдүүлэх, программ хангамжийг хөгжүүлэх зэрэг ажлуудын хамгийн чухал бөгөөд бэрхшээлтэй нь юу байсан бэ?

-Хамгийн гол асуудал бол хүний нөөцийн систем буюу бүх ажилчдын мэдээлэл, санхүүгийн мэдээллийг интеграци хийж нэгтгэх байсан. Мэдээж дизайнер, программ хангамжийн ажлууд дээр өөрсдийн ажилтнууд ажилласан.

-Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд ажиглагдсан эерэг дүнгүүдээс хуваалцвал?  

-Нэгдүгээрт ажилчдын цаг хугацаа хэмнэгдэж, талархалтай хандаж байгаа. Хоёрдугаарт бичиг хэргийн ажилтан илүү бүтээлч ажилд анхаарлаа хандуулж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой болсон зэрэг эерэг дүнгүүд ажиглагдаж байгаа.

-Уг ТҮЦ машины санааг анх хэн гаргаж байсан бэ?

-Манайд Мэдээлэл технологийн алба, Үйлдвэр бодлогын газар нэгдэж оны өмнө ийм юм байж болох юм байна гэдэг санаачилга гарган, ажил хэрэг болгоод байна.

-Удирдлагын зүгээс үзүүлдэг хүнд суртлыг багасгах, нөгөөтэйгүүр чухал ажилдаа төвлөрөх боломж олдоггүй бичиг хэргийн ажилтанд дөхөм болох энэ жишиг машиныг Монгол улс дахь бизнесийн болон төрийн байгууллагууд ашиглах боломжтой гэж та бүхэн бодож байна уу? Эерэг нөлөө үзүүлж буй уг үйлчилгээнээс суралцаж, танайхаас туслалцаа авч нэвтрүүлэх боломжтой юу?

-Байлгүй яахав. Бусад газрууд ч программ хангамжийн инженертэй бол хөгжүүлээд, яг ийм төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой. Бидний зүгээс ч туршлагаасаа хуваалцахад бэлэн байна.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
z
z
2019-11-14 08:39

Олон хүнтэй газарт бол үнэхээр сайхан шийдэл байнаа

MatFuse
MatFuse
2020-01-31 04:09

Clobetasol For Sale Discount http://buyciallisonline.com - cialis generic Viagra Qualite Buy Cialis Prescribed Ciprodex Otic And Amoxicillin

LesOrdiff
LesOrdiff
2020-02-10 04:47

On Sale Dutasteride http://abcialisnews.com - Buy Cialis Propecia Coste Farmacia where to buy cialis online safely Clomid Et Grossesse Extra Uterine

Холбоотой мэдээ

Back to top button