Б.Ганхуягийн бие дэх хүнцлийн хэмжээг “Улаанбаатар сонгдо” эмнэлэг буруу тоолсон нь тогтоогдлоо

“Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байгаа “Г”-г хүнцэл нэртэй химийн элементээр хордуулсан байж болзошгүй” гэх мэдээллийг түүний гэр бүлийн хамаарал бүхий зарим иргэдээс мэдээлснийг Прокуророос харьяалал тогтоосны дагуу Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Шүүгдэгч Г нь 2023 оны 11 дүгээр сард "Улаанбаатар сонгдо" эмнэлэгт онош тодруулах зорилгоор хэвтэн эмчлүүлэх үед тус эмнэлгээс Эрүүл ахуй, хор судлалын лабораторид сорилт шинжилгээ хийлгэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар "Улаанбаатар сонгдо" эмнэлгээс цусанд илэрсэн 9,29 мкг/дл хүнцлийн хэмжээг нэгжид шилжүүлэхдээ алдаа гаргасан. Хүний биед хүнцэл 9200 дахин ихэссэн бол хүн амьд явах боломжгүй ба Г-аас авсан биологийн дээжид хийсэн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Эрүүл ахуй, хор судлалын шинжилгээгээр цусанд хүнцэл 9,26 мкг/дл, шээсэнд 0,86 мкг/дл, үсэнд 0,24 мкг/дл, мөн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр давтан хийсэн “Хэлт энд сэфти солушинс” ХХК-ийн лабораторийн шинжилгээгээр цусанд 8,96 мкг/дл, үсэнд 0,22 мкг/г, шээсэнд илрээгүй зэрэг нь хүнцлийн хэмжээ зохих түвшинд байгаа нь тус тус тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон дээрх нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газарт хүргүүлж, энэ тухай гомдол гаргагчид албан бичгээр хариу мэдэгджээ.
Эх сурвалж: ЦЕГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худал мэдээлэл тарааж, төрийн алба хаагчдыг худал гүтгэж, дайрч давшилж байсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Уучлал гуйлгах ёстой
Лабораторын шинжилгээний дүгнэлт шүүдээ.
Ганхуягийг шоронд нь орны даавуугаар дүүжлээд амиа хорлосон болгож, нөгөө Бямбаа хуульч шиг нухах вий дээ.
Хахууль өгөө л аваа л худлаа шинжилгээний хариу гаргасан нь ойлгомжтой шүү дээ.
Үгүй бол төрийн дарамтанд орж тоогоо өөрчилсөн байж болно
Дарга нарын дарамт аймшигтай шүүдээ
Хариуцлагагүй юмаа..нээх л нэр төртэй үнэтэй эмнэлэг л гээд бдг биздээ ..харицлага,сахилга бат,мэдлэг,ур чадвар нтрийг нь сайн шалгаж ажилд авч бгаачээ..энэ бол тоглоом биш????!!!!!!
Хувь хүний эрүүл мэндийн талаар ийм нарийн мэдээлэл цацаж байгаа нь хуулинд хэр нийцэж байна.
өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтлэх ёсгүй.
ИХ-ын гишүүн Адьшаа л цуурхал тараасан шүү дээ
Сонгдо хэд гэж гаргасан. энд бол яг л ижил эсвэл төстэй тоонууд биччихээд байна. Нэгж нь ч ижил байна. Юуг яаж буруутгасан.
9,26 мкг/дл 8,96 мкг/дл бараг ижил тоо. Энэ нормал бол Сонгдо хэдийн тоо тавъсан
Мэдээг бичсэн хүн ШУ-ы мэдээлэл бичих чадваргүй хүн абйна. Мөн гадаадад сураагүй, Монголд л сурч төгссөн хүн байх магадлалтай,
Сонгодо нүүрсний хэрэг илрүүлэхэд саад боллоо гэвэл яах вэ
Хүнцэлийн тоог мөнгөний тоо дарав уу?
Яг яг
Сонгодоо найдваргүй шүү хамгийн муу эмнэлэг
Эмнэлэг хүртэл мөнгөөр дурын шинжилгээ гаргадаг шаацан. Хахаха
Тоолсон лабораторийн эмч цулайж дээ
Ард түмний хөрөнгийг бусадтай бүлэглэн хулгайчид хүнцэл хэд байх нь хамаагүй харин хурдан ял өгч хамтрагчидын хамт хөрөнгийг хурааж ав
ийм балай хүний амь настай холбоотой эмнэлгийг хаагаач
сонгдо сайхаан сайхан.кккк
Хордуулаагүй бол сайн л байна
Буруу онош дүгнэлт гарггаж байгаа эмчид арга хэмжээ байхгүй юу яана даа нөгөа хууль нь хаана байна аа
Эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүдтэй хамтад нь хорьж устгуулдаг барууны туршлага байдаг.
Хүүхэдийнхээ үснээс хэдэн жилийн өмнө шинжилгээ өгч байсан Гөхдээ Со эмнэлэгт . Мөнгөн ус .хар тулганы хэмжээ маш өндөр хордлогын хэмжээнд гарч байсан УБ ын агаар угаасаа аймаар юм бишүү
Буруу тооллоо юу хн. балайнууд
Хуурамч эмнэлэг байх шаардлага бгаа юм уу.Шинжилгээ зөв гаргаж чадахгүй
Buruu yum hiijee
Анх шоронд орохдоо л тийм л өвчтэй хүн ирсэн гэсэн ш дээ.
Тэгээд наад эмнэлэг лабораторийг хаагаач сда
iim bj boldog yum uu. yu gej oilgoh uu. ard tumen ni ene emnelegt itgeed bainga shinjilgee ogood munguu hair nairgui ogood bhd arai ch de. Songdo medeelel hiih heregtei shu
Хуулийнхан Сонгдо-г дарамталж байгаад дараа нь үгэнд орвол хариуцлага хүлээлгэхгүй гэж тохирсон байна даа
Сонгодо эмнэлгийнхэн юу ч хийж мэдэх газар санагдсандаа????
Их багын хэмжээ ямар ч хамаагүй энэ бол хор л бол хор энэ бол хүний амь нас санаатай хөнөөх гэж оролдсон адгийн арчаагүй хулчгарын хийсэн хүнд гэмт хэрэг байна
Хэн нь буруу тоолоод б.на. итгэл төрөхгүй б.на шүү
Сонгодо буруутай нь үнэн юм бол гэм бурууг ийн хариуцлага тооцохгүй яахгээд байгаа юм бэ.