"Изинис Эйрвэйз": Үзлэг хийх зайлшгүй шаардлага гарсан тул Фүкүок хотод буцаж газардсан
Вьетнамын Фү Куок хотоос Улаанбаатарын чиглэлд нисэж байсан онгоц гурван цаг орчим агаар дээр эргэлдэж, буцаад Фү Куок хотод буусан талаарх мэдээлэл түгээд буй.
Энэ нислэгийг "Изинис Эйрвэйз" авиа компани үйлдсэн юм байна.
Тус компаниас "2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр MG212 дугаарт аяллын нислэг Вьетнамын Фукуок олон улсын нисэх буудлаас хуваарьт цагийн дагуу хөөрсөн. Гэвч нислэгийн явцад агаарын хөлөгт техникийн үзлэг, шалгалт хийх зайлшгүй шаардлага гарсан тул Нислэгийн аюулгүй байдлын шаардлагын дагуу Фукуок олон улсын нисэх буудалд буцаж газардах болсон. Ингэхийн тулд агаарын хөлгийн буултын зөвшөөрөгдсөн жинд тааруулж түлшний хэмжээг багасгах нислэгийг 3 цаг 30 минут орчим үйлдсэн.
Агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн заавар, журмын дагуу инженер техникийн ажилтнууд агаарын хөлөгт техникийн нарийвчилсан үйлчилгээг хийж агаарын хөлгийг нислэгт бэлтгэж байна” гэж мэдээлжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 nastai xuuchin ongots shuud ee
barag Beijing hurch boloh tsag hugatsaa shatahuun. 3 tsag garauu ergeldenee gej sonin l uim
Хулгайлсан нүүрсний мөнгөөр хэдэн сайхан онгоц аваачээ хамаг баялагаа �##�дчихаад автобус нь ч онгоц нь ч сэг болчихоод дэлхийгээс ядаж ичээч.