Нийгэм мэдээ

Алдарт дуучин Mc Sniper, Bloo, Kim Hyung Joong нар Монголд тоглолтоо хийнэ

Солонгосын алдарт дуучид болох Mc Sniper, Bloo, Kim Hyung Joong нар хамтарсан тоглолтоо Монгол Улсад Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан зохион байгуулах юм.

2024 оны хоёрдугаар сарын 17-нд Буянт-Ухаа цогцолборт болох тус тоглолтод Choijoo, Vandebo зэрэг хамтлаг, дуучид оролцох бөгөөд энэ жилийн Валентийн хамгийн том тоглолт гэдгээрээ онцлог юм.

Энэхүү тоглолт нь Монгол Солонгосын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид жил бүр Солонгосын алдарт дуучид, хамтлаг Монгол Улсад тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа аж.

Тоглолтын тасалбар удахгүй shoppy.mn болон ticket.mn сайтуудаар борлуулагдаж эхлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button