Нийгмийн

Э.Цэрэндолгорын нүүр хуудсыг төрсөн хүү нь ХАКЕРДАЖ, яллагдагчаар татагджээ

Сүүлийн жилүүдэд манай улсад цахим гэмт хэрэгт холбогдох зөрчлүүд ихэсч, Фэйсбүүк хэрэглэгчдийн хувийн нүүр хуудсыг ихээр хакердах болсон. Судалгаагаар, энэ төрлийн халдлагад өсвөр насны охид болон улстөрийн захиалга бүхий нүүр хуудсууд олноор өртдөг нь тогтоогдсон байдаг аж. Эдгээр төрлүүдэд хамаарахгүй, өөр тохиолдлууд ч мөн гардаг байна.

Тухайлбал, олон нийтийн сүлжээнд “Цэнхэр үст Цэрэн” нэрээр танигдсан иргэн Э.Цэрэндолгорын 113 мянган дагагч, 3800 орчим найз бүхий нүүр хуудас нь халдлагад өртөж /2019.05.15/,  Цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргажээ.

Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт зохих журмын дагуу хяналт тавин ажиллаж, 2019.09.02-ний өдөр иргэн Э.Цэрэндолгорт нүүр хуудсыг нь хүлээлгэн өгсөн байна. Хачирхалтай нь, хэргийг мөрдөн шалгах явцад иргэн Э.Цэрэндолгорын нүүр хуудсанд түүний төрсөн хүү И.Нямдорж халдаж,  нэвтрэх нэрийг нь сольж ашигласныг тогтоожээ.

Мөрдөн шалгалтын явцад иргэн И.Нямдорж нь хэргээ хүлээж, түүнийг Эрүүгийн хуулийн 26.1.1, 26.1.2  дугаар заалтуудыг үндэслэн, яллахаар зүйлчилсэн байна. Харин иргэн Э.Цэрэндолгор уг халдлагыг бүлэглэн үйлдсэн гэж хардаж байгаа аж. И.Нямдорж нь хэргийг дангаараа үүрэхээ мэдэгдсэн бөгөөд ээжийгээ элдвээр гүтгэсэн тул нууц үгийг нь сольж, шилжүүлэн авсан гэж мэдүүлсэн гэнэ.

26.1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ЦАХИМ МЭДЭЭЛЭЛД ХУУЛЬ БУСААР ХАЛДАХ

1.Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан; компьютерийн өгөгдлийг нуусан, хандалтад хязгаарлалт тогтоосон, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан; мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тэдэнд хамаарах хэргийг 2019.11.22-ны өдөр хэлэлцэхээр товлогдсон байна.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-15 13:52

Хаха хакердана гэдэг чинь ш�##� өөр.

би
би
2019-11-15 15:08

shal mia huu yumaa, arai ch dee

уншигч эрхэм
уншигч эрхэм
2019-11-16 08:01

Эхнэр нь гэж хойноос ирээд хот минийх гэсэн увсын айхтар хүүхэн. Цэрэн нь хөдөөний орк гуйлгачин гэртээ орогнуулсан биш өөртөө гай удна гэж яаж санахав. Үнэнийг нь хэлсэн болохоор энэ хүүхэн хонзогносон байх. ХҮН ТЭЖЭЭВЭЛ ТОЛГОЙ ЦУСДАНА гэдэг ардын сайхан үг Цэрэн эгчид маань тохиолдож дээ.

Би
Би
2019-11-19 06:15

Яг үнэн. Жинхэнэ эргүү хүү. Цаад хүүхнийг бол ёстой ярилтгүй хогийн золбин хүүхэн.

Тт
Тт
2019-11-16 20:05

Тэр Дөрвөд бэрээс их юм ундарна даа.Хүүгийнх нь толгой олгой болжээ

Уншигч
Уншигч
2019-11-17 10:28

Тэр шулам шиг бэр ч энэ хүүхдийг ховсдож дээ . Ээжийгээ ямар ч муу хүн байсан ингэвэл үйлийн үр гэж байдаг

Зочин
Зочин
2019-11-17 20:54

хэхэхэ элгийн элгийн юм их болох юм доо

MatFuse
MatFuse
2020-01-26 17:16

Finasteride Avis [url=http://cialibuy.com]online cialis[/url] Viagra Non Generic Buy Cialis Propecia Side Effects Merck

LesOrdiff
LesOrdiff
2020-01-27 20:58

Viagra Sample Pills [url=http://ggenericcialisle.com]Buy Cialis[/url] Clomid Magasin L Homme cialis Bupropion 150mg Without Prescription

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 11:52

Best Price For Cialis Tablets 5 Mg http://viacialisns.com/# - cialis price Indian Pharmacy Clomid canadian pharmacy cialis Viagra Online Empfehlung

Холбоотой мэдээ

Back to top button