Нийгмийн

“Булган шуба авч өгөөгүй” гэж амиа хорлохыг завдсан хэргийг бүрэлдэхүүнгүй учир хаажээ

-АМИА ХОРЛОХЫГ ЗАВДСАН ЭМЭГТЭЙН НӨХРИЙГ ШАЛГАХ ҮНДЭСЛЭЛГҮЙ-

Хүн эхээс төрж хорвоод мэндэлснээр амьдралын утга учрыг таньж мэдэхээр амьдардаг гэлцдэг. Харин хүний амьдралд өөрийн сонголтоор янз бүрийн бэрхшээл тулгардаг ч даваад гарах сэтгэлийн тэнхээтэй байхыг эртнээс бидэнд сургасаар ирсэн нь учиртай.

Энэ сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэгт 40 гаруй насны эмэгтэй “булган шуба авч өгсөнгүй” гэж амиа хорлохыг завдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.

Уг хэрэг явдлын цаана тухайн эмэгтэй нөхөртөө уурлаж гэрээсээ гараад эм ууж ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн байсныг урьдчилсан байдлаар тогтоосон байдаг. Тэрээр цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Манай нөхөр надад булган шуба авч өгөөгүй тул би ийм үйлдэл гаргаж, амиа хоолохыг завдсан” хэмээсэн.

Энэхүү хачирхалтай хэргийг Хан-Уул цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээн шалгасан бөгөөд хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хавтаст хэргийг хаахаар болжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тухайн хэрэгт амиа хорлохыг завдсан эмэгтэйн нөхрийг шалгах ямар ч хуулийн үндэслэл байхгүй гэдгийг хэлсэн юм. Мөн дээрх хэргийг хаах саналтайгаар прокурорын шатанд шилжүүлэхээр болжээ.

Мөн тухайн эмэгтэйг зориудаар амиа хорлоход хүргээгүй учраас хуулийн өмнө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгийг хэлж байна.

Одоогийн байдлаар дээрх эмэгтэйн бие тогтвортой, эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа ба цагдаагийн байгууллагаас түүнээс тайлбар мэдүүлэг авч хэрэгт хавсаргасан байна. Улмаар ямар нэгэн гэмт хэргийн шинжгүйг тогтоон ийнхүү хаахаар болжээ.

-ХҮНИЙГ АМИА ХОРЛОХОД ХҮРГЭСЭН БОЛ 8 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ-

Харин хүнийг амиа хорлоход санаатайгаар хүргэсэн бол хуулийн өмнө ямар хариуцлага хүлээлгэдэг болохыг тодруулан хүргэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд зааснаар Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх

1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно  хэмээн заажээ.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button