СПОРТ

Азийн аваргын эрхийн төлөө өрсөлдөх Монголын шигшээ багт Т.Санчир “багтсангүй”

2025 оны Олон улсын сагсан бөмбөгийн холбооны (FIBA) Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөх Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг өчигдөр /2024.02.15/ зарлалаа.
Тодруулбал, шигшээ багийн бүрэлдэхүүнд:

  • Б.Билгүүн
  • А.Ананд
  • М.Өлзий-Орших
  • А.Азбаяр
  • А.Тэмүүжин
  • Г.Ган-Эрдэнэ
  • О.Энхбаатар
  • О.Эрдэнэцогт
  • H.Батбаяр
  • Т.Ууганбаяр
  • А.Энхбаясгалан
  • О.Оргил нарын 12 тамирчин дуудагдсан бөгөөд багийн ахлагчаар Хасын Хүлэгүүд багийн тоглогч Б.Билгүүн сонгогдсон байна.

Тэд энэ сарын 22-ны өдөр БНХАУ-ын Шиан хотод Хятадын багтай 19 цаг 30 минутаас эхний тоглолтоо хийх бол 25-нд Гуамын шигшээ багтай эх орондоо хоёр дахь тоглолтоо хийх юм.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд ОУХМ Тунгалагийн Санчир багтаагүйд спорт сонирхогчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Одоогийн байдлаар түүнийг яагаад шигшээ багийн бүрэлдэхүүнд сонгоогүй вэ гэдэг шалтгаан тодорхой бус. Гэхдээ шигшээ багийн бүрэлдэхүүнийг яг эцэслэсэн зүйл одоогоор алга байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ахмадууд
Ахмадууд
2 сар 16, 2024 09:18

Холын зайн шидэгчээр Өлзийоршихийг сонгоочээ . Холбогчийн байрл�##�д бол хэрэггүй. Батбаяр нь солонгос хэв маягаа болиод цэвэр шидэгчээ хийвэл үр дүн гарна . Билгүүний хувьд К. Гарнетын тоглодог арга барилыг судлаад тогломоор харагдаж бна шүү . Сайн бодож өөрт байгаа давуу т�##�аа олоод авчихв�##� манай баг амжилт маш ойрхон байгаа шүү

erguu gichiid
erguu gichiid
2 сар 16, 2024 12:14

chinii duraar boldog yumuu l###raa

erguu gichiid
erguu gichiid
2 сар 16, 2024 12:13

oroltsoh yum n deeree oroltsooroi p###a mn

Зочин
Зочин
2 сар 16, 2024 09:25

САНЧИРАА ДУУДСАН Ч БИТГИЙ ОЧ НААДУУЛ ЧИНЬ УНШУУЛЧИХААД ИРНЭ ХОХЬ ЧИНЬ ДЭЭ ТА НАР БАГИЙН ОНОО 0 S 97 ХА ХА ХА

Миа
Миа
2 сар 17, 2024 10:32

Ахмадын аваргад үзээ!!!

Холбоотой мэдээ

Back to top button