Судалгаа: БНХАУ хүүхэд өсгөх зардлаар дэлхийд хоёрт жагсжээ

БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг тинк танк дэлхийн улс орнуудад хүүхэд өсгөх зардал хэд байдгийг судалж, хамгийн өртөгтэй улсуудыг тодруулсан байна.
Бээжин хотод байрлалтай “Yu Wa Population Research Institute”-ийн явуулсан судалгаагаар БНХАУ-д хүүхдийг 18 нас хүртэл өсгөх зардал 538 мянган юань буюу 74 мянган ам.доллар шаарддаг гэж гарчээ.
Өөрөөр хэлбэл Хятадад хүүхэд 18 нас хүртэл өсгөх нь нэг хүнд ноогдох ДНБ-ээс 6.3 дахин их өртөгтэй гэсэн үг. Тус улсын өртгийг бусад орнуудтай харьцуулбал АНУ-аас 4.11, Японоос 4.26 дахин их байгаа юм.
БНХАУ-ын зөвхөн хотын бүсүүдийг авч үзвэл энэ тоо нэмэгдэнэ. Тодруулбал Хятад хотуудад хүүхдийг 18 нас хүртэл нь өсгөх зардал 667 мянган юань буюу 92 ам.доллар болно.
Харин дэлхийд хүүхэд өсгөхөд хамгийн өртөг өндөртэй улс нь БНСУ юм. Тус судалгаа хүүхэд төрүүлсний улмаас алдаж буй зарим боломжийг онцолжээ. 2010-аас 2018 оны хооронд бага сургуулийн хүүхдүүдийнхээ гэрийн даалгаварт туслахад эцэг эх нарын долоо хоногт зарцуулдаг цаг 3.67-гоос 5.88 болж өссөн байна.
Судлаачид “Хүүхэд өсгөх зардал өндөр мөн эмэгтэйчүүдэд ажил амьдралын тэнцвэрт байдлаа зохицуулахад хүндрэлтэй байгаа зэрэг шалтгаанаас Хятад иргэдийн хүүхэдтэй болох хүсэл дэлхийн хэмжээнд бараг л хамгийн бага байна” гэсэн дүгнэлт бичжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.