СПОРТ

МУГТ Д.Отгондалай олимпод оролцох боксын шигшээ багийг дасгалжуулна

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам эхлэхэд 152 хоног үлдсэн байна. Францын нийслэл Парис хот орчин цагийн олимпыг 1896 оноос хойш гурав дахь удаагаа эх нутагтаа зохион байгуулах эрх авсан. 1900, 1924 онд олимп зохион байгуулсан Парисчууд зуун жилийн дараа дахин хүн төрөлхтний хамгийн том баяр наадмыг хүлээж авахаар бэлтгэл ажлаа явуулж буй. Энэ удаагийн олимпод 200 гаруй орны 11 мянга орчим тамирчин 32 спортын төрөлд хурд, хүч, ур чадвараа сорих юм.

Тэгвэл тус олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдын нэрс тодорч, эрхээ авсаар байгаа бөгөөд мөн шигшээ баг тамирчдыг дасгалжуулах зарим дасгалжуулагчдын нэрс зарлагдаж байна. Тодруулбал, Монголын боксын холбооны үндэсний шигшээ баг дасгалжуулагчдаа сэлбэлээ. Тус шигшээ багт олимп, дэлхийн хүрэл медальт, МУГТ Д.Отгондалай дасгалжуулагчаар сонгогдож, ажиллахаар боллоо.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button