Нийгмийн

“П.Оюунчимэгийн хүү 4 өрөө байрны мөнгөө төлөхгүй, хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж байна”

Өчигдөр ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгтэй холбоотой бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархсан. Тэгвэл өнөөдөр ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгийн хүүд байр зарсан ч мөнгөө авч чадаагүй байгаа компанийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Тодруубал, “ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн хүү Б.Жавхлантөгс худалдах худалдан авах гэрээгээр шинэ байрандаа орсон ч өнөөдрийг хүртэл орон сууцны нийт үнэ болох 298.200.000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй байгаа аж.

Энэ тухай MSPD компанийн өмгөөлөгч Т.Бат-Эрдэнэ, “Сүүлийн үед ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгийн хууль бус үйлдлийн талаарх мэдээллүүд хэвлэл мэдээллээр цацагдлаа. Бид мөн энэ хүний хууль бус үйлдлийн улмаас хохироод байгаа компанийн төлөөлөл болж мэдээлэл хийж байгаа юм. П.Оюунчимэгийн хүү Б.Жавхлантөгс 2014 оны  есдүгээр сарын 23-нд MSPD компанитай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11-р хороонд “Номун Виллаж” хотхоны 106.5 мкв дөрвөн өрөө орон сууцыг худалдан авахаар болсон. Гэрээ байгуулан ямар ч төлбөр төлөлгүйгээр, шууд шинэ байрандаа нүүж орсон байдаг. Байрны үнэ болох 298.200.000 төгрөг, автомашины дулаан зогсоолын үнэ болох 28 сая төгрөгөө одоо болтол өгөөгүй байна. Тиймээс компаниас 2018 оны 01 дүгээр сард байр чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж, цагдаагийн байгууллагад хандсан. Хан-Уул дүүргийн цагдаад Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна. Өнөөдөр бараг хөөн хэлэлцэх хугацаа дуусч байх шиг байна. Гэвч П.Оюунчимэг хуулийн байгууллагад нөлөөлж, хэргийг удаашруулдаг. Иймд П.Оюунчимэгтэй холбоотой ноцтой мэдээлэл өчигдөр цацагдаж эхэлсэн учраас бид ч гэсэн энэ хүнтэй холбоотой мэдээллийг цацах нь зүйтэй гэж үзсэн. тул мэдээлэл хийж байна” гэлээ.

MSPD компанийн Борлуулалтын албаны дарга Баатарсүх, “2014 онд орон сууцны борлуулалт маш муу байсан учраас манай компани шинээр баригдсан орон сууцаа хоёр жилийн хугацаатай хүүгүй зээлээр борлуулж байсан. Энэ үед ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг гэдэг хүн ирээд манай хүү байр авах гэж байна. Гэхдээ яг өнөөдөр бидэнд мөнгө алга байна. Энэ оны 12 дугаар сардаа багтаад бид 50 сая төгрөг өгнө. Үлдэгдэл мөнгийг цувуулан хоёр жилийн хугацанд өгнө. Хэрвээ төлж амжихгүй бол танайхтай хувь лизинг маягийн юм хийгээд хоорондоо тохироод явъя гэсэн. Төрийн өндөр албан тушаалтан хүн тэгж хэлсэн учраас бид итгээд хүүтэй нь гэрээ байгуулж, 106.5 мкв талбайтай байранд оруулсан” гэв.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-20 13:22

НОВШ ВЭ

eej
eej
2019-11-20 20:02

ouynchomeg gdgiig ooriig n huutei n shorond hiimeer um bndaa

зочин
зочин
2019-11-21 01:26

хөөн хэлэлцэх хугацаа дуусаад байртай болчдог бол байр аваад гүрийчмээр юм бна. сайхан санаа бна

StevSlarie
StevSlarie
2020-02-06 15:38

Generic Real Isotretinoin Best Website C.o.d. Cheapeast Shop http://buyciallisonline.com/# - cialis Achat De Cytotec En Ligne buy generic cialis online Vente Propecia 1mg

Холбоотой мэдээ

Back to top button