УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МоАХ-ны Удирдах зөвлөл хуралдаж байгаа ч, Х.Баттулга оролцсонгүй

Өнөөдөр /2024.03.21/ "Пума Империал" зочид буудалд Монголын Ардчилсан Холбооны /МоАХ/ Удирдах зөвлөлийн хурал 10.00 цагт эхэлжээ.

Хуралдаанаар, “Бүтэн Ардчилал” мөрийн хөтөлбөрийн тайлан хэлэлцүүлэг хийж байна.

АН дахь МоАХ фракцыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүлдэг. Гэвч тэрбээр өнөөдрийн хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй байгаа аж.

Ардчилсан намын ҮБХ энэ сарын 23-нд хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн эцэслэх билээ.

АН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн буюу АН-ын Сургалт судалгааны газрын дарга нь хариуцсан. Гэтэл нөгөө талаас Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракцаас АН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Мөн АН-ын дарга Л.Гантөмөр намынхаа 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа-2050”-тай нийцүүлэн боловсруулах чиглэл өгсөн гэгдэж буй.

Энэ үүднээс ҮБХ-ны хуралдаанаас урьтаж, фракцууд мөрийн хөтөлбөртөө санал бодлоо нэгтгэх шаардлага бий гэж харагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-21 11:10

АН хөтөлбөртөө "хүн а лах,, хүрээ та лах" санааг арай ч ил зарлахгүй болохоор тэнд Женкогийн хэрэг байхгүй л дээ !

Зочин
Зочин
2024-03-21 12:36

АН нь мөрийн хөтөлбөртөө иргэдийн эзэмшиж байгаа 0.7 га болон зуслангийн газрыг 2 жилд багтаан хувьчилна гэж тусгаснаар, мөн иргэдийн үл хөдлөх хөрөнгийг хураах, буулгах нураах асуудлыг таслан зогсооно гэж тусгаснаар, мөн шинэ нийслэлийг орхоны хөндийд донор орнуудын тусламжтайгаар богино хугацаанд хийж гүйцэтгэнэ гэж тусгаснаар сонгуульд ялах нь тодорхой болноо.

Зочин
Зочин
2024-03-21 13:50

Бүх нам л мөрийн хөтөлбөрөө, УИХ аар бат�##�сан “Алсын хараа-2050”-тай нийцүүлнэ шүү дээ.
Хүнд буруу ойлгогдохоор заваан өнцгөөс бичих юм.

зочин
зочин
2024-03-22 07:11

Ашгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button