УЛС ТӨР

Тав “хугарсан” сум

Алунгоо эхийн домгийг санагдуулмаар эхэлсэн АН-ын даргын сунгаа, тус намыг хагалган бутаргаснаар өнөөдрийг хүрлээ. Тодруулбал, УИХ-ын 2016 оны сонгуульд АН ялагдал хүлээж, мөн оныхоо сүүлчээр намаа шинэчлэх ажлыг өрнүүлж даргаа сонгосон байдаг юм. Намын даргын сунгаанд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Лу.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нарын хүмүүс өрсөлдсөнөөс С.Эрдэнэ дарга болсон билээ. Тухайн үед намын даргаар ажиллаж байсан одоогийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нэр дэвшигчдэд багцалсан таван сум гардуулж, хоорондоо эв түнжинтэй байхыг уриалж байв.

Гэвч өнөөдүүл нь анхны аймагтаа хийсэн уулзалтаасаа эхлээд л нэгэн рүүгээ дайрсан, давшилсан үгийг чулуудаж, харвалцаж эхэлсэн. Түүнээс хойш гурван жил гаруй хугацаа өнгөрч, таван сум атгаж зогссон таван хүн өдгөө яг таван зүг рүү тарж, өөр өөрсдийн улс төрийн замнал, карьераа хөөж яваа. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ АН-ыг багцалж удирдаж чадаагүй юм.

АН-ын дарга С.Эрдэнэ Ардчилсан намыг байгуулахад анхнаас нь явсан гэдэг ялгарал түүнд бий. Нэгэн цагт, ялангуяа энэ нам гудамжны тэмцэл дунд бойжиж байх үед С.Эрдэнэгүй зүйл байсангүй. Өөрийнхөө араас бусдыг дагуулдаг, зорилго байвал түүнийхээ төлөө зохион байгуулалт хийж чаддаг харизмтай улстөрч. Гэхдээ тэр өдгөө ч ерөнхийдөө партизан зангаараа, тэр арга барилаараа л үзээд байгаа. Энэ ч шинэ тутам гарч ирж буй залуу дэмжигч сонгогчдынхоо дургүйг хүргэх Сүүлийн үед намаа эрүүлээр шүүмжилсэн хүн бүрийг намаасаа хөөж тууж, хэдэрлэж омгоддог болсон гишүүд нь хатуухан шүүмжлээд буй. С.Эрдэнийг намаа хувийн өмч болгочихлоо гэх. Үүнээс үүдэж энэ намыг С.Эрдэнэгүй байлгахыг хүсэх хүмүүс олон болсон гэхэд хилсдэхгүй л болов уу.

ШИНЭ намын дарга Ж.Батзандангийн хувьд 2000-аад оны эхээр гудамжинд жагсаж олны танил болсон. 2008 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газрын нэг жигүүр болоод байсан Ардчилсан намд албан ёсоор гишүүн болж байв. Тэр өнөөдөр Төрийн ордонд, УИХ-ын чуулганы танхимд тухлаад, өнөөдрийн энэ болох, болохгүйтэй тэмцэж байгаа дүр эсгэгч “поп”-ын нэг хэмээгддэг. 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад оройлон оролцсон АН-ын гишүүдийн нэг. Шагналд нь ахыгаа албан тушаалд суулгаж байв. Ийнхүү эцэстээ нэг л өдөр “Ардчилсан намаас хөөгдөх явдлыг би бурхны тавилан байсан гэж харж байгаа” хэмээн хэлж Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам байгуулан Л.Болдтой дөрөө харшуулж яваа юм.

МоАН фракцын удирдагч Лу.Гантөмөр, АН-д орж, Боловсролын сайдаар хүртэл ажиллаад авсан овсгоотой. Хамгийн сүүлд тэрбээр “Мүүний шашныг сурталчилсан хэрэгт орооцолдон нилээдгүй шүүмжлэл зэмлэл хүртэж байгаад нэг хэсэгтээ нам гүмхэн амьдарч байв. Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилго дор 2015 онд байгуулагдаж байсан Ардчилсан намын МоАН фракцыг энэ оны арваннэгдүгээр сараар удирдах болоод буй.

Н.Алтанхуяг, намаа дараалсан таван ялалтад хүргэсэн удирдагч гэж магтагддаг эл эрхэм одоо намынхаа өөдөөс “салаавч” тавиад, уур хилэн болоод сууж буй нэгэн. АН-ын дарга, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан тэрбээр одоогийн удирдлага нарынхаа эсрэг үгийг хэвлэлийнхэнд дайж, намаа цэвэрлэхээ байнга шахуу мэдэгдэж байгаа юм. Тиймдээ ч тэрбээр улс төрд эргэн орж ирэх өчүүхэн ч атугай боломжийг эрэлхийлж яваа нэгэн юм.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, тэр намын даргын сунгаанд С.Эрдэнийн хамгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан. С.Эрдэнийг ялсны дараа тэрбээр УИХ дахь АН-ын бүлгийн удирдлагыг авч, эв эвдэрэлцсэн ч түүнийгээ ханцуйндаа нууж явахаас аргагүй байдалд орсон. Харьцангуй тулхтай, суурьтай нэгэн тул одоо цагт босч дэвэхгүй, орилж чарлахгүй явна.

Нэгэн цагт Алунгоо эхийн сум атгаж эвлэлдэж асан АН-ын таван гишүүдийн замнал нэг иймэрхүү. Өдгөө тав хугарсан сум болон бутарчээ.  

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ньюс
Ньюс
2019-11-22 13:22

Юун улстөр бичих вэ явж Осоржаамаагаа л бичих хэрэгтэй нөхдөө кк
Та нарын зиндаа тэр хавьцаа л

Зочин
Зочин
2019-11-22 19:52

1- нийгмийн даатг�##�
2- Багануурт хятад тосгон 100 жилээр
3- Боловсролын с�##�барт хуванцар лимбэ шахсан
4 - Барьцгүй шудрага бус
5 - Эх орноо зээлийн барьцааанд оруулж хорлосон гээд түүх намтар нь явж өгнө олуулаа болхоороо ОТ ЭРДЭНЭТ ХӨТӨЛ гээд ханашгүй бэрдүүд

chigee
chigee
2019-11-23 02:15

Sumiig atguulsan nuhur jaal ym shivshij ugsun gej neree buu dursaarai! Gesen 1 lamba guai helj bsn sanaand orloo.

LesOrdiff
LesOrdiff
2020-02-08 07:11

Viagra Europa Apotheke http://viacialisns.com/# - cialis prices Inderal Online Uk Pharmacy Buy Cialis Clomid Pourquoi

Холбоотой мэдээ

Back to top button