Ирландад сагсны хоёр баг тоглолтынхоо сүүлийн 0.3 секундыг дахин тоглох болжээ

Ирландад сагсан бөмбөгний хоёр баг тоглолтынхоо сүүлийн 0.3 секундийг дахин тоглох шаардлага гарсан байна. Гуравдугаар сарын 23-ны өдөр болсон тоглолтод Limerick Sport Eagles баг Portlaoise Panthers багийг 80:78 харьцаатай ялжээ.
Гэвч Limerick Sport Eagles компани баззер дуугарах үед гарсан алдаанд олгосон чөлөөлт шийдэлтээр хожсон нь маргаан дагуулсан байна. Portaloise Panthers баг шүүгчдийн шийдвэрийг газар дээрээ эсэргүүцэж алдаа цаг дууссаны дараа гарсан тул торгуулийн шидэлт өгөх ёсгүй байсан гэсэн юм.
Ирландын Үндэсний лигийн хороо (NLC) шүүгчдийн шийдвэрийг түдгэлзүүлэх боломжгүй учир тоглолтын үр дүн хэвээр үлдэнэ гэжээ. Харин Portaloise Panthers багт Үндэсний давж заалдах хороонд (NAC) хандах боломж гаргаж өгсөн байна.
“NAC” хоёр багийг дахин тоглох ёстой гэж үзсэн ч Ирландын сагсан бөмбөгийн хороо давж заалдах зөвшөөрлийг алдаа гаргаж олгосон гэж мэдэгджээ. Ийм учраас “NLC” хоёр багийг сүүлийн 0.3 секундийг тоглох ёстой гэж шийдсэн юм.
Шүүгчийн шийдвэрийг буцаахгүй тул хоёр баг 80:78 онооны харьцаатай 0.3 секундийг тоглоно.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.