Б.Хурц хэргээс мултарч ялтан Ц.Амгаланбаатар Б.Итгэлтөгс нар ялаа нэмүүлэх үү
-ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААСНААР ДАХИН АНХАН ШАТНЫ ХУРАЛ БОЛНО-
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр шүүхээс хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүний шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаан өдөр үргэлжлэн явагдсны эцэст хэргийг прокурорын шатанд буцаасан байдаг. Дээрх гүйцэтгэх ажиллагаа хийдэг нууцын зэрэглэлтэй мөрдөгч болон тушаалын дагуу ажилладаг гэгдсэн хүмүүс нь бусдыг эрүүдэн шүүсэн болон эрүүдэн шүүх нууц тушаал өгсөн гэх зэрэг нь шүүхийн хэмжээнд нотлогдохгүй байсан учраас ийнхүү дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан гэдэг.
Хэргийн хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар тогтоогдсон. Харин хамгийн сонирхолтой нь С.Зориг агсны эхнэр Б.Булган, ялтан Ц.Амгаланбаатар нар шүүх хуралд гэрчээр оролцсон юм.
-Б.ХУРЦ ЯЛ АВАХГҮЙ ГҮЙЦЭТГЭСЭН, ЯЛТАН Ц.АМГАЛАНБААТАР ЯЛАА НЭМҮҮЛЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЧЭЭ-
Олон нийтэд цацагдсан бичлэгт гарсанчлан ялтан Ц.Амгаланбаатар нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг зодож дарамталж буйгаар гардаг билээ. Эрүүдэн шүүсэн гэх хэргийг гүйцэтгэсэн ялтан гэрчээр оролцож байгаад иргэд, олон нийт ихээхэн гайхаж, дээрх шүүх хурлын шийдвэрийг анхааралтай ажиглаж байгаа билээ.
Одоогийн байдлаар шүүгчдэгч хошууч генерал Б.Хурц тэргүүтэй есөн хүний нийт 17 өмгөөлөгч нь хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтээ шүүх бүрэлдэхүүнд хуулийн дагуу хандан өгч байгаа гэнэ.
Учир нь Б.Хурц нарыг эрүүдэн шүүхэд гар бие оролцоогүй, ямар нэгэн тушаал өгөөгүй гэх мэтчилэнгээр өмгөөлөл явуулж шүүхэд 30 хоногийн дотор ээлжлэн хүсэлтээр гаргасаар байгаа гэдгийг эх сурвалж мэдээлэв.
Шүүгчдэгч нарын өмгөөлөгчид шүүхэд хүсэлтээ гаргаж дууссаны дараа шүүх бүрэлдэхүүн тов зарлах юм байна. Харин дахин болох анхан шатны шүүх хурлаар Б.Хурц нар хангалттай нотлох баримгүй гэх шалтгаанаар хэрэгт хамааралгүй буюу ял авахгүй бөгөөд гүйцэтгэсэн ялтан Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нар бусдыг зодож танхайрсан, эрүүдэн шүүүсэн гэх хэргийг үүрч ял авч болзошгүй байгаа аж.
Шүүх хурлын тов он гараад товлогдох бөгөөд анхан шатны шүүх хурлаар бүх асуудлыг нэг тийш шийдэхээр зэхэж буй аж.
Г.ҮҮЛТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yargal taml eruud gej hezeech bichihgui shdee shalga sain shalga geel tsoholt hiinshdee
ХУУЛИЙН байгууллагуудад шударга хуульч л хэрэгтэй байна. ЭРҮҮДСЭН баримттай хэргийг шүүж чадаагүй, арчаагүй төв аймгийн шүүгч нар дахиад хэргийг шүүсэн болох уу? АСАР өндөр цалинтай шүүгч нарыг цэгцлэх арга алга уу? АВЛИГААС өөр зүйл бодохоо байсан шүүгч нарыг бүгдийг түдгэлзүүлж байгаад шинээр сонгон зарлаж шударга шүүгчтэй болооч.
Viliin vriin vnend gvitsegdej Xyrts gyai ta Byrxanii shiitgeliig ert oroi alind ch amsax l bolno xvn gdg ern zov amidraxl xeregtei bdag ym shdee odoo ch yaxav avilgalch naraar ooriigoo xamgaalyylaad ineed aldaj ywjl bn
Amgalanbaatar chimgee sodnomdarjaa bish yum bol hen yum be nyamdorjoo chi uuruu yum uu
Ер нь Хурцыг үүрэг даалгавар өгсөн гэж өмнө нь хэн нотолсон билээ.Нямдорж,Батзандан нар энэ мэдээллийг хаанаас яаж олж авсаныг магадлах нь зөв.Ийм зүйлийг шүүхээр нотлуулахаас хэн нэгний хэлсэнээр шийдэж болохгүй.Тэр эрүүдэн шүүсэн бичлэг нэг л сэжигтэй.Бүх зүйлийг урьдчилан бэлтгээд өөрсдийгөө олон түмэнд илчлэх гэж байхуу?
Ер нь Хурцыг үүрэг даалгавар өгсөн гэж өмнө нь хэн нотолсон билээ.Нямдорж,Батзандан нар энэ мэдээллийг хаанаас яаж олж авсаныг магадлах нь зөв.Ийм зүйлийг шүүхээр нотлуулахаас хэн нэгний хэлсэнээр шийдэж болохгүй.Тэр эрүүдэн шүүсэн бичлэг нэг л сэжигтэй.Бүх зүйлийг урьдчилан бэлтгээд өөрсдийгөө олон түмэнд илчлэх гэж байхуу?хүний санааг олон нийтэд хүргэхэд юугий нь айгаад байгаа юм вэ?олон нийт шүүг.