УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Аалзны тор шиг хэрж, “мафижсан” салбараа сонгуулиас өмнө цэгцэлье, С.Чинзориг сайд аа

Хураангуй:

  • Монгол банкны 22 ажилтан ББСБ-тай байж, нэг гараараа төрийн мөнгөний авдрыг, нөгөө гараараа хувийн “мөнгөний хайрцаг”-аа тулдаг байлаа. Энэ байдлыг болиулж, заримыг нь ажлаас хүртэл чөлөөлсөн.
  • Эрүүл мэндийн яамныхан эм хангамжийн салбарт яг ийм зүйл нүүрлэж, аалзны тор шиг бүрэн хэржээ.

Дэлгэрэнгүй:

Шинжээчийн мэдээлэлд:

  • ЭМЯ-ны удирдлагын 110 хүнээс 87 нь эмийн салбартай хамааралтай,
  • ЭМДҮЗ-ийн 28 гишүүнээс давхардсан тоогоор 35 нь хамааралтай,
  • Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 42 хүнээс 41 нь хамааралтай,
  • Эрүүл мэндийн ерөнхий газрын 93 хүнээс 57 нь хамааралтай,
  • Хүний эмийн зөвлөлийн 321 хүнээс 241 нь хамааралтай,
  • Гаалийн ерөнхий газраас 14 хүн хамаарал бүхий гэж зарлалаа.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Эрүүл мэндийн дэд сайд асан Ш.Анхмаа, ЭМЯ Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, МАК-ийн Н.Номтойбаяраас эхлээд нийт 450 гаруй хүн эмийн салбарт компанитай аж.

АТГ: Эрүүл мэндийн салбар авлигад өртөх өндөр эрсдэлтэй. Шинжээч нарын дүгнэлт манайхаас өмнө шалгалт хийгээд гаргаж байсан мэдээллээс хамаарлын хувьд өндөр байна. Цус ойртсон салбар гэдгийг АТГ удаа дараагийн шалгалтаараа гаргаж ирж байсан” гэж хэлээд сууж байна.

Товчхондоо, ЭМЯ-ныхан нэг гараараа салбар барилцаж, нөгөө гараараа хувийн бизнесээ цэцэглүүлж сууцгаах дүр зурагтай. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж буй байдал энэ салбарт ер үйлчлээгүй, хэн ч анхаараагүй болж таарав.

Тоо дурдахад, 2023 онд ШӨХТГ, ЭМЯ-ны хамтарсан шалгалтаар “Монос фарм” ХХК -г давамгай байдлаа ашиглан, дахин борлуулах үнэ тогтоосон, өрсөлдөөнийг хязгаарласан гэдэг үндэслэлээр 8,4 тэрбум төгрөгийн торгожээ. Энэ нь тухайн компанийн өмнөх жилийн борлуулалтын орлогын 4%-тай тэнцэх хэмжээний дүн аж. Гэвч “Монос фарм” ХХК шүүхэд гомдол гаргаж, шийдвэрлэгдээгүй байна. Эмийн бизнест ямар их мөнгө эргэлддэг вэ гэдгийн ганцхан жишээ энэ.

Тиймээс маш сайн хяналт зохицуулалтаар эмийн монополыг задлах шаардлагатай нь байна. Ингэхийн тулд нэн түрүүнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ аалзны тор шиг хэрж, “мафижсан” салбараа сонгуулийн өмнө цэгцэлж, оноо авах боломж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гэрэл
Гэрэл
4 сар 17, 2024 09:07

өчнөөн олон болох бүтэхгүй хэргүүдийг ЗГазар гаргаж тавьж байна даа.Шүүх яаж шийдэх нь эргэлзээтэй.Нэг хэргийг нийгэмд гаргаад тавьхад дараагийн хэрэг нь бэлээхэн гараад ирдэг.Ёр нь систёмээрээ авилга хээл хахуульд а�##�зны тор адил орооцолдсон юм бишүү.үзүүрийг нь зөв л барьж авсан явж л байх шиг байна даа.цаашлах тусам улам л аймаар юм гарч ирэх нь тодорхой харагдаж байх шиг.

Зочин
Зочин
4 сар 17, 2024 09:20

Чинзориг чинь асууд�##� шийдэж чаддаггүй амьтан.

Zochin
Zochin
4 сар 17, 2024 09:26

Ганц эм биш байх өө. Бүх с�##�барт л ийм арчаагүй нөхдүүд хувийн бизнесээ цэцэглүүлж, жирийн иргэд, хүүхдүүд, ахмад настнууд хохирсоор л байна. Тухайлб�##�: Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдийн хоол, ундны асууд�##� байна.

Зочин
Зочин
4 сар 17, 2024 09:50

Odooo taegtsereheesee ongorson bhooo

Бат инженер
Бат инженер
4 сар 17, 2024 10:12

Юунд нь гайхав. Бараг л бүх с�##�бар ийм болчичхсон байгаа биз дээ. Коммунистууд засаг барихаар ийм л болдог юм байна. Брежневийн үед ч ЗХУ-д ийм байсан гэдэг шүү дээ.

Зочин
Зочин
4 сар 17, 2024 10:51

ҮХСЭН БААС НРХОЙН ОЦГОР ЧИНЗОРИГ ӨӨРЧЛӨНӨ ГЭЖ ЮУ БАЙДГИЙН ХҮЧЭЭР Л ОЧСОНДОГ САЙДААР ӨӨР ЮУ Ч ХИЙХГҮЙ ОЙЛГОМЖТОЙ

Зочин
Зочин
4 сар 17, 2024 12:43

Энэ Чинзориг шийдвэрлэж чадахгүй байхаа. Чадвар муутай харагдаад байна.

тогтох
тогтох
4 сар 17, 2024 13:32

Бүх с�##�барт боломж хулгайлагдаж байгаа энэ нь саяхны юм бишээ олон жилийн угшилтай харин ч энэ ЗГ олон муухай хууль биш үйлдлийг гаргаж тавьж байна харин троллууд энэ ЗГ-ын үед ийм болсон мэтээр тархи угаах гэж оролдож байна.Энэ хууль бус үйлдлүүд шүүхтэйгээ хамт илрэх цаг тун удахгүй болж байх шиг шүүгч нар нь шууд гадаадруу цугтахвы дээ.

Зочин
Зочин
4 сар 17, 2024 14:05

Чадвар муутай, сэтгэл муутай Чинбүрэн сайн юм хийхгүй Эн!

Холбоотой мэдээ

Back to top button