НИЙГЭМ

ФОТО: “Мөнх тэнгэрийн бичиг-2019” үзэсгэлэнгийн ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан зохиож буй монгол уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг-2019” сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд нээлээ.

2011 оноос уламжлал болгон найм дахь жилдээ, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн хэлбэрээр гурав дахь жилдээ болж буй “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон үг хэлж, шалгарсан шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулсан юм.

“Мөнх тэнгэрийн бичиг-2019” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүд манай гэрэл зурагчны дуранд ийн буужээ.

10, 11, 12 дугаар ангийн ахлах ангилалд:

  1. Тэргүүн байр: Ганболдын Пүрэвсүрэн – Нийслэлийн Баянгол дүүргийн “Хүрээ тулга” сургуулийн 12а ангийн сурагч. Бүтээл: Миний нутаг
  2. Дэд байр: Мөнхчулууны Цэнгүүн – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 12в ангийн сурагч. Бүтээл: Цаасан шувууны сургаал
  3. Гутгаар байр: Батчимэг – Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 12а ангийн сурагч. Бүтээл: Үндсэн хуулиас
  4. Тусгай байр: Сэргвалын Айсулу – Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн 12а ангийн сурагч. Бүтээл: Өлзий
  5. Тусгай байр: Отгонжаргалын Анхбаяр – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч. Бүтээл: Би хаана төрөө вэ.

8, 9 дүгээр ангийн Дунд ангилалд:

  1. Тэргүүн байр: Цэрэндоржийн Анхцэцэг – Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 86 дугаар сургуулийн 9-ийн 6 ангийн сурагч. Бүтээл: Оюун түлхүүр
  2. Дэд байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн “Бийрийн жим” дугуйлангийн сурагчдын хамтын бүтээл
  3. Гутгаар байр: Алтанцэцэгийн Маралмаа – Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн 9б ангийн сурагч. Бүтээл: Гэсэр хаан
  4. Тусгай байр: Ням-Очирын Бадармаа – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 9а ангийн сурагч. Бүтээл: Миний нутаг
  5. Тусгай байр: Хүрэлбаатарын Номин – Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн 9д ангийн сурагч. Бүтээл: Хөх судар

6, 7, 8 дугаар ангийн Бага ангилалд шавь нараа бэлдэж оролцуулсан багш нар: 

  1. Тэргүүн байр: Даваадоржийн Мөнхчимэг – Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн багш.
  2. Дэд байр: Батсуурийн Алимаа – Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод эрдэм” ЕБС-ийн багш
  3. Гутгаар байр: Дашмягмарын Дуламсүрэн – Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн Уран бичлэгийн багш
  4. Тусгай байр: Жамсрандаваагийн Ишдулам – Нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш
  5. Тусгай байр: Намжилдоржийн Золжаргал – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн багш

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button